8o
Улаанбаатар хот
mobile menu

Гацууртын асуудал дахиад л хойшиллоо

2016-01-13 21:34:00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Барилгын тухай хуулийн төсөл болон Гацууртын ордын Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөж  байсан юм. Хуралдааны эхэнд Барилгын тухай хуулийн төслийг хэлэлцэж улсын комисс хүлээн авах хугацаа, барилгын чанар аюулгүй байдал, хариуцлагын асуудлыг хэлэлцлээ. Харин Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж амжилгүй хойшлууллаа.  Өчигдөр БОХХАА-н байнгын хорооны хуралдаанаар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун,О.Баасанхүү нарын гишүүд хуралдааныг хаяж гарснаар хэлэлцэж амжаагүй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment