8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Удирдлагууд хүч түрэн завсарлага авсан уу

2017-09-06 13:16:00

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч санаанд оромжгүй шийдвэр гарав. МАН-ын бүлэг завсарлага авлаа. МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар хүч түрэн завсарлага авсан гэхэд болно. 

Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг намайг тагнаж чагнасан гэж буруутгаж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлаар мэдээлэл сонсоё гэсэн санал гаргаж байна” гэв.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор мэдээллийг сонсох нь зүйтэй. Энэ асуудлыг нэг талд нь шийдэж, тагнасан чагнасан гэж байгаа хоёр хүний хэн нь гэм буруутайг тогтоох ёстой. Хуулийн байгууллагын шалгаж буй мөрдөн байцаалтын дотоод асуудалд оролцох гэж байгаа юм биш. Гэхдээ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлыг сонссоны дараа Засгийн газрын асуудлыг чуулганаар хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэй байна” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд Бүлгийн даргын саналыг хүлээн авч завсарлага өглөө. Яг л зохион байгуулсан юм шиг. УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч буйд бүлгийнх нь зарим гишүүн эсэргүүцэж байгаа илэрхийлсээр байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
60 тэрбумын бичлэгээ эвлүүлэг гэж гүрийж байгаа ширэн нүүртэй нөхдүүдэд хүч түрж хууль зөрчих бол энүүхэнд байхоо.
2017/09/06 182.160.0.30
ммм
Зикагийн араас Мика гэж вирус гарч ирж байгаамаадаа
2017/09/06 207.244.71.180
  • Recent
  • Most Read
  • Most Comment