8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: 15 хоногийн хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн болно

2017-09-06 13:37:00

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөр хуралдаж МАН-ын бүлэг завсарлага авлаа. Чуулганы хуралдаан завсарласны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр  "Өнөөдөр Засгийн газрын асуудлыг хэлэлцэх эцсийн өдөр юм. Тиймээс Засгийн газрын асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой.  МАН-ын бүлгийн дарга хийсэн мэдэгдэлдээ Олонхийн бүлгийн хэсэг гишүүд АН-ын бүлэгтэй хамтарч, Засаг унагаах гэж байна хэмээн туйлийн хариуцлагагүй мэдээлэл хийсэн. Бид энэ асуудлаар байр сууриа өмнө нь илэрхийлсэн. 65 гишүүнтэй бүлэг Засгийн газраа хэрхэх нь өөрийн дотоод асуудал.  Сөрөг хүчинд ямар ч хамаагүй гэж улс төрийн байр  сууриа тодорхой илэрхийлсэн. Бид энэ байр суурин дээрээ одоо ч байгаа. Үндсэн хуульд заасанд 15 хоногийн хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн болно" гэв.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
та нар хамтарч засаг унагах гэж байгаа юм биш үү. тийм биш бол засгийнгазар унагахаас татгалзаас, та нар чадахгүй юм чинь муу хорон санаатнууд
2017/09/06 122.201.21.78
Зочин
Албан тушаалын наймааны загалмайлсан эцэг биш бил үү? Энэ хүн чинь
2017/09/06 27.123.214.108
  • Recent
  • Most Read
  • Most Comment