УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч МАН-ын бүлэг завсарлага авч, хойшилсон. Өнөөдрийн ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч Шадар сайдыг тагнаж чагнасан гэх асуудлаар завсарлага авлаа. Ээлжит бус чуулганыг зөвхөн тодорхой асуудлаар зарлана гэж УИХ-ын тухай хуульд заасан байдаг. Гэтэл үндсэн асуудлаа хэлэлцэхгүй өөр асуудлаар хүч түрэмгийлж, завсарлага авсан юм. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэгдмэл ашиг сонирхолтой Засгийн газрын гишүүдийн аж ахуй нэгжүүдэд Засгийн газрын концессын эрхийг өгсөн. Өмнө нь өөр аж ахуй нэгжид өгсөн байсан концессыг булааж авч зогсохгүй төсөвт өртгийг нь олон тэрбумаар өсгөсөн. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын “МАК” компанид 78 тэрбум 752 сая 800 мянган төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын хамаарал бүхий “Засаг чандмань майз” компанитай 162 тэрбум 169 сая 200 мянган төгрөгийн концессын эрх олгосон тухай асуудал.
Мөн Төсвийн хууль болоод ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ноцтой зөрчсөн. Хүүхдийн мөнгө дээр Төсвийн хуулийг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх байсан боловч хүч түрэмгийлж, завсарлага авлаа.
Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байтал Шадар сайдын асуудлаар завсарлага авсан нь хууль зөрчиж байна
2017-09-06 14:18:00