8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Би ямар нэгэн хууль зөрчөөгүй

2017-09-06 15:57:00

Өнөөдрийн ээлжит бус чуулган завсарласаны дараагаар УИХ-ын Т.Аюурсайхан мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан хэлэхдээ "МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Бүлгийнхээ шийдвэрийг зөрчиж байна. Хууль зөрчсөн үйлдлийг даган дуурайх хэрэггүй. УИХ-ын дарга Үндсэн хуулийг зөрчлөө. У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын хоорондын маргаан Засгийг огцруулах асуудалд огт хамаагүй. 30 гишүүдийг гүтгэж доромжилж, худалдаж авах ажиллагаа явуулж байна" хэмээн хэлсэн. Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулган завсарлуулсантай холбоотойгоор МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодрууллаа. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ "Өчигдөр бид бүлгээ хоёр удаа дуудаж хуралдуулсан. Нөгөө бүлэг маань орохгүй гээд ирээгүй. Засгийг огцруулах асуудал хурдсах болсон нь Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын хоорондох асуудлаас үүдэлтэй. Энэ хэргийг нэг тийш нь шийдэх ёстой гэдгийг хатуу анхааруулж байгаа. Ер нь цаашдаа тагнасан чагнасан гэх асуудлуудыг нэг тийш нь болгохгүй бол улс төрчид хэн нь юу хийгээд байгааг ойлгохгүй болоод байна. Тусгай албад нь өөрсдөө үүрэг даалгавар өгч байгаа юм уу, хэн нэгэн нь зохиомлоор хийлгээд байна уу, гэх мэт хэн нь мэдэгдэхгүй яваад бүр сүүлдээ зөвхөн нам хоорондоо ч биш, иргэд, улс төрчдийг хооронд нь хагаралдуулж буй ийм аймшигтай зүйл болоод байна. Одоо тусгай хяналтын дэд хорооноос мэдээллийг сонсотлоо завсарлага авъя. Би ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж бодож байна. Бүлэг гэдэг бол олонхоороо гаргасан шийдвэрийг л хэлдэг.Өчигдөр бүлэг дээр бид нар энэ асуудлаар биш бага хурлаа засгийн газар огцруулахаас өмнө хэлэлцэх үү дараа хэлэлцэх үү гэдгээр санал асуулга аваад үгүй гэсэн. Өчигдөр эд нар ирээгүй учраас бүлэг дээр ярьсан зүйлийг мэдэхгүй байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдөр тусгай хяналтын дэд хороо хуралдчихвал асуудал дор нь шийдэгдэнэ" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цэвэлмаа
Номгүй шуналтай сайд. Чоожгүй сангийн сайд 2 с салж амархсаан. Цэцэрлэг сургууль эхлээд 9 сар талдаа орох гэж явна. 8 сарын хүүхдийн мөнгө алга. Хүүхдээ цэцэрлэгт ч өгч чадсангүй э. Ядаж байхап тэтгэв
2017/09/06 202.179.31.2