Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэтэл Шадар сайдыг тагнасан эсэхийг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцсэний дараа болъё гэдэг саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гаргаж, үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тавьж, улмаар завсарлага авсан.Уг нь хуулийн дагуу бол Ээлжит бус чуулганыг зөвхөн тодорхой асуудлаар зарлана гэсэн заалт УИХ-ын тухай хуульд заасан байдаг. Гэтэл эрх баригчид шалтаг хайж, Шадар сайдыг тагнасан эсэхийг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцсэний дараа болъё хэмээн хууль зөрчсөн үйл явдал болсон. Тэгвэл үүнийг Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан 30 гаруй гишүүд эсэргүүцэж байгаа бөгөөд өнөөдрийн 18:00 цагаас өмнө ээлжит бус чуулганаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхгүй бол УИХ-ын дарга М.Энхболдын өрөөний үүдэнд өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдсэн байна.
Гарын үсэг зурсан гишүүд өлсгөлөн зарлах уу
2017-09-06 17:02:43