АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүллээ. Тус анхааруулгад УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхийг шаардсан байна. Хэрвээ өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудлаар цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн байна. Хуульд заасны дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх эцсийн хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм. Хэрвээ хуулийн хугацаанд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүй байгааг анхааруулсан байна.
АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүллээ
2017-09-06 17:33:00