Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны аравдугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхисон хэрэг оны өмнө гарсан билээ. Охиныг нэгэн бүсгүй олж, ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай байсан. Харин ойрын өдрүүдэд охины биеийн байдал огцом муудаж, эрчимт эмчилгээний Сэхээн амьдруулах тасагт шилжжээ. Охины биеийн хүнд хэвээр байгаа бөгөөд түүнийг ээж нь эмнэлэгт сахиж, асарч байгаа аж. Охинд шаадлагатай эм тариа, эмчилгээг эмнэлгийн зүгээс хийж байгаа юм байна. Цагдаагийнхан эхийг олох үед эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгч “Амьдрал хэцүү болохоор энэ охиныг өсгөж чадахгүй. Тиймээс орцонд унтуулж орхисон” гэдгээ мэдүүлсэн байдаг.
Охиныг хаяад явсан ээж нь асарч байна
2016-01-13 22:10:00