Олон улсын парламентын холбоо/ОУПХ/-ны Хүний эрхийн төлөөлөгчид энэ сарын 10-нд Монголд ирэх юм байна. Тэд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзах хүсэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хуралд мэдэгдсэн аж. Олон улсын парламентын холбоо нь 1998 оноос С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт хяналт тавьж ирсэн байна. Мөн хэргийг хурдан илрүүлэх, шийдэх талаар манай УИХ, төр, засгийн холбогдох байгууллагууд, Хүний эрхийн комисст удаа дараа мэдэгдэл, шаардлага, зөвлөмж хүргүүлж байжээ.
Өнгөрсөн 18 жил ОУПХ-ны асуултад манай улс шалгаж байна гэсэн ганцхан хариуг л өгч ирсэн аж. Өнгөрсөн жилээс хэргийг илрүүлэхэд ахиц гарсан, гэмт хэрэгтнүүдийг илрүүлсэн, мөрдөн шалгаж байгаа, шүүх хурал үргэлжилж байна гэсэн мэдээллийг хүргүүлсэн байдаг. Энэ удаа “Хэргийг шийдсэн” гэсэн дүгнэлттэйгээр тэднийг угтах нь. Харин ОУПХ Б.Содномдаржаа. Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзана гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг ихэд татаад байна.
ОУПХ С.Зоригийн хэрэгт хяналт тавина
2017-09-07 08:37:51