8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хүчинд" автсан ээлжит бус чуулган

2017-09-07 08:52:00

УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 хэсгийн заалтыг үндэслэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг өнгөрсөн сарын 23-ны өдөр албан ёсоор өргөн барьсан. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх эцсийн хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр буюу өчигдрөөр дуусгавар болсон.

Энэ дагуу өчигдөр  УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох эсэх асуудлын талаар биш, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан асуудлаар завсарлага авах хүсэлтийг тавьсан. Улмаар тус хүсэлтийг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа албан ёсоор уламжилж, УИХ-ын дарга М.Энхболд завсарлага өгч “хүчиндэв”. Уг нь бол УИХ-ын ээлжит бус чуулганаар зөвхөн хэлэлцэх асуудлын хүрээд чуулган хуралдах байсан боловч, хүч хэрэглэж Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлаар завсарлага авлаа. УИХ-ын дарга М.Энхболдын хууль бус завсарлага өгсөн асуудал нь УИХ-ын Дэгийн тухай хууль, цаашлаад Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл боллоо. Цаашлаад хуулийн хугацаандаа Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж чадаагүй учраас Үндсэн хууль зөрчиж, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэхээр боллоо. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох нөхцөл үүсээд байгаа юм.

МАН-ын удирдлагууд яагаад “хүчиндэж” завсарлага авав

Ер нь МАН-ын удирдлагууд өчигдөр ямар ч хамаагүй аргаар завсарлага аваагүй бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрохоор байв. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар МАН-ын бүлгийн 31 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Дээрээс нь хоёр гишүүн нэмж зурвал 33 болох бөгөөд бүлгийн 51 гишүүн засгийн газрыг огцруулах асуудал дээр санал нэгдэж байгаа юм.  Мөн дээрээс нь АН-ын бүлгийн 9 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг дэмжихээ илэрхийлсэн. Ингээд ээлжит бус чуулганаар гишүүд хоёр талаасаа кнопдсон бол Ж.Эрдэнэбат огцрох тодорхой байлаа. Үүнээс айсан  МАН-ын удирдлагууд хууль зөрчин байж, түр завсарлага авлаа. Гэхдээ ямар нэгэн юм үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг. Өнөөдөр хууль зөрчиж хойшлуулаагүй бол маргааш хэлэлцэх л учиртай.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах үндэслэлүүд

УИХ-ын ээлжит бус чуулганд завсарлага өгсөн. УИХ-ын дарга М.Энхболд ямар асуудлын хүрээнд завсарлага өгөх байсан бэ. Хуулиндаа ээлжит бус чуулганаар зөвхөн хэлэлцэх асуудлын хүрээнд хуралдах ёстой байсан. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах үндэслэл нь төсвийн тухай хуулийг зөрчиж, танхимынхаа сайд нарт 807.8 тэрбумын өртөг бүхий 7 концессийн гэрээ байгуулах эрх олгосон, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг хэрэгжүүлэхдээ олон удаа эргэж буцсан. Мөн  Засгийн газраас удаа дараа утга найруулга буюу агуулгын алдаатай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн гэсэн огцруулах үндэслэл байгаа юм. Зөвхөн энэ огцруулах үндэслэлийг хэлэлцэж, асуудлаа шийдвэрлэх байсан. Гэтэл яарч сандарч, шал өөр асуудлаар завсарлага өгөх асуудал гэрлийн хурдаар шийдэгдсэн. Тэгвэл өнөөдөр болох УИХ-ын ээлжит бус чуулган дээр тэд ямар хууль зөрчих вэ. Аль эсвэл хуулийн хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хэлэлцэх асуудлын хуралдаж, шийдвэрээ гаргах уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гао Лянь Чжан
Ми хужааг яаралтай зайлуулахгүй бол хамаг юм гацаагаад байдаг болж.
2017/09/07 202.55.191.102
Oo
Huuh ulaan daa Tulsan Bna yostoi avaraarai gej neg bdag Mongoloo gedeg Hun bur bodoj boljee
2017/09/07 150.129.141.67
Зочин
Энэ 2 хүнийг одоо л огцруулахгүй бол хэзээ ч огцруулж чадахгүй байдалд хүрнэ. Төр, засаг ялзарч байна.
2017/09/07 202.9.43.178
Zochin
Энэ 2 хүн хуулийг гууль болгож, гишүүдийг басамжлан доромжилж байна. Одоо хоёуланг нь огцруулах хэрэгтэй.
2017/09/07 202.9.43.178
  • Recent
  • Most Read
  • Most Comment