8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2017-09-07 09:04:57

8:30 цагт

Кемпински Хаан палас зочид буудлын хурлын танхимд Академич П.Нямдаваагийн 70 насны ойд зориулсан “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” сэдэвт үндэсний 16 дугаар бага хурал болно.

09:00 цагт

"Улс төрийн хэлмэгдүүлэлт: шалтгаан, үр дагавар, сургамж" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Нийслэлийн “Хангарьд Ордон”-ы 14 давхрын Хурлын танхимд болно.

10:00 цагт

Монгол Улсын жүдогийн шигшээ багийнхан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хоёр давхарын хурлын танхимд хэвлэлийн хуралтай.

11:00 цагт

MN-Мэдээллийн төвд “Хаппи веритас” оношилгооны төвөөс элэгний шинжилгээ, оношилгоо үнэ төлбөргүй хийх сарын аян зарлаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Япон Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан монгол болон япон хүүхдийн зургийн уралдааны үзэсгэлэн нээгдэнэ.

11:30 цагт

Иргэдийн шударга шүүх, Монголын худалдаачдын холбоо, Хүний төлөө нам хамтран МАН-д шаардлага хүргүүлэхээр болжээ. Шаардлагынхаа талаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment