Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар Ерөнхий сайдын тавьсан хүсэлтийг хэлэлцэж эхэллээ. Тус дэд хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэй аж. Мөн намын бүлгийн саналын дагуу УИХ-ын гишүүн С.Батболд ахалж, Г.Занданшатар, Я.Санжмятав, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарын гишүүд багтдаг юм байна.
Баттай эх сурвалжийн хэлж буйгаар дэд хорооны хуралдаж буй танхимын ойр орчимд сүлжээ унагагч тавьж, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ойр орчимд нь нэвтрүүлэхгүй байгаа юм байна.