8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашнаас ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

2017-09-07 09:49:42

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

8-нд баруун болон төвийн нутгаар, 9-нд нутгийн төв хэсгээр бороо орж, сэрүүснэ.

2017 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Төв болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment