УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 15:00 цагт хуралдах тов гаргачээ. Чуулганаар Засгийг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн Тусгай хяналтын дэд хорооны шийдвэрийг хэлэлцэх юм байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо яг одоо хаалттай хуралдаж байна. Харин ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байна.
Дашрамд дуулгахад өнөөдөр Дэгийн тухай хуулиар Засгийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх сүүлчийн өдөр билээ.