Чингэлтэй дүүрэг цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Х.Ганзориг нар шатаж байсан гэрээс гурван хүнийг гарган авчээ. Тодруулбал “таван ханатай Монгол гэр шатаж байна” гэх дуудлагын дагуу тэд шуурхай ажиллаж, гэрээс иргэн Н-ийг хоёр охины хамт гаргаж амь насыг нь эрсдэлээс аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Цагдаа нар 3 хүний эрдэнэт амийг аварчээ
2017-09-07 15:11:27