УИХ-ын Тусгай хяналтын хороо хуралдаж өнөөдөр өглөөнөө хойш хуралдаж дөнгөж сая дууслаа. Тус хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан гэх асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд тус хорооны гишүүн Я.Санжмятав "Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тавьсан хүсэлтийн дагуу Тусгай хяналтын дэд хороо хуралдлаа. Хурал сая дуусслаа. Хурлын талаарх мэдээллийг дэд хорооны дарга С.Батболд өгнө" гэж байр сууриа илэрхийллээ.