УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан дуусаж гишүүд хуралдааны асуудлаар байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Бүлэг хамтарсан байдлаар хуралдаж чадахгүй байгаа нь бүлгийн даргын хариуцлагагүй байдалтай холбоотой гэж үзэж байна. Тусгай хяналтын дэд хорооны хурлын үр дүн Засгийн газар огцруулахад нөлөөлөхгүй гэж харж байна. Энэ бол засаг огцрохгүй, цаг хожих нэг арга юм. Мөн хууль хяналтын байгууллагаар гишүүдийг дарамтлах гэсэн арга. Цаг хожиж байгаагийн гол зорилго нь Засгийн газрыг огцруулахгүй байх. Бид нэг зорьсон зорилгодоо тууштай явна. Намаа нам шиг нам болгоё. Эрүүл хариуцлагатай төртэй болохыг ард түмэн төдийгүй МАН-ын мянга мянган гишүүд хүсэж байна. Бид үүний л төлөө явж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Ж.Энхбаяр: Цаг хожиж байгаагийн гол зорилго нь Засгийн газрыг огцруулахгүй байх
2017-09-07 16:09:00