УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд "Чуулганы хуралдааны эхэнд Тусгай хяналтын дэд хорооны шийдвэрийг хэлэлцэе. Ингэхдээ хаалттай хэлэлцэх горимтой учраас хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ" гэсний үндсэн дээр чуулганыг хаалттайгаар үргэлжлүүлэхээр болов. Чуулганы нэгдсэн хуралдааны ирц 70 гаруй хувьтай байна.