8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган нээлттэй горимд шилжлээ

2017-09-07 17:48:00

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 15.00 цагаас товлогдсон ч цаг гаруйн дараа эхэлсэн. Хуралдаанаар Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын тагнасан чагнасан гэх хэргийн талаар мэдээлэл сонссон. Уг мэдээллийг сонсохдоо чуулганы хурлыг хаалттай горимд шилжүүлэн сонссон юм. Тэгвэл дөнгөж сая хуралдааныг нээлттэй горимд шилжүүллээ.  Хаалттай хурлаар Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболд гаргасан санал дүгнэлтээ гишүүдэд танилцуулсан. Одоо нээлттэй горимоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

 Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат чуулганы хуралдаанд танилцууллаа. 

Одоо УИХ-ын гишүүд үг хэлж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment