УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлын талаар гишүүд байр сууриа илэрхийлж байна. Ё.Баатарбилэг гишүүн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ 3өрийн хямрал руу битгий хөтлөөсэй. Монголын төр битгий хямраасай гэсэн чин хүсэл байна. Сонгогч олон түмнийхээ нийтлэг эрх ашгийг бодож мэргэн шийдвэр гаргана байх. Тун удахгүй бид намын Бага хурал, Их хурлаа хийж сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ. Их богино зай байна. Та бүхэн бодолцож үзээсэй.