УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимоор үргэлжилж байна.Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүд өөрийн байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан байр сууриа илэрхийлэхдээ "УИХ-ын гишүүдийг өдөр шөнөгүй тагнадаг, чагнадаг боллоо. Тагнуултай улс төр сайн гэж ярьдаг боллоо хэмээн би Ерөнхий сайдад хэлсэн. Жилийн өмнө амласан амлалтаа биелүүлээрэй гэж Ерөнхий сайдад хэлж байсан ч өр нэмсэн. Өнөөдөр Шадар сайдыг тагнасан чагнасан гэдэг асуудлыг шийдүүлэх гээд Ерөнхий сайд нь Хяналтын дэд хороог хуралдуулж байна. Та нар шүүхийн шийдвэр гарсны дараа энийг яриач" хэмээн хэллээ.
Ж.Батзандан: УИХ-ын гишүүдийг өдөр шөнөгүй тагнадаг, чагнадаг боллоо
2017-09-07 18:10:00