УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжих үед АН-ын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан юм. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "Эрх баригчид амласан амлалтаасаа ухарсан олон шийдвэрийг гаргасан. Бас төрийн албан хаагчдыг айлган сүрдүүлж, ажлын байрыг нь булаасан олон зөрчил гаргасан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгийг сэргээх даацтай бодлого хэрэгжүүлж чадаагүй ОУВС-гийн далбаан дор нуугдсан өр нэмэх сонголтыг хийсэн. 2016 оны 6 дугаар сард 22.5 тэрбум ам.доллар байсан өр 24.9 тэрбум ам.доллар болж, 1.4 тэрбумаар нэмэгдлээ. ОУВС-гаар халхавчлан ард түмэн, улсад ач тусгүй олон шийдвэрийг гаргасан учраас огцрох ёстой хэмээн хэллээ.
Д.Эрдэнэбат: Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн далбаан дор өр нэмэх сонголтыг хийсэн
2017-09-07 18:25:00