8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Дэлхийн аваргын медальтнууд эх орондоо ирж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн өдөр

2017-09-07 18:50:00

Будапешт-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид  эх орондоо ирлээ. ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарсан амжилттайгаар оролцсон юм. 

Тодруулбал, 57 кг жинд Д.Сумьяа алт,   Г.Одбаяр Б. Мөнгөнчимэг нар маань  анх удаа  ДАШТ–ээс  хүрэл медаль хүртлээ.  Харин Н.Түвшинбаяр аварга  +100 кг жинд барилдаж  хүрэл медаль хүртэж  олимпийн  алт, мөнгөн медалиа  дэлхийн аваргын хүрэл медальтай боллоо.   Мөн 81 кг жинд О.Ууганбаатар шагналт 5-р байр эзэлсэн амжилттайгаар эх орондоо ирлээ. Амжилттай оролцсон тамирчидаа хөгжөөн дэмжигчид, гэр бүлийнхэн халуун дотноор угтан авлаа. Ингээд баярт өдөр болсон үйл явдлын тоймыг Монголын нэг өдөр тойм булангаараа танилцуулж байна. 

"Хүчинд" автсан ээлжит бус чуулган

УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 хэсгийн заалтыг үндэслэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг өнгөрсөн сарын 23-ны өдөр албан ёсоор өргөн барьсан. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх эцсийн хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр буюу өчигдрөөр дуусгавар болсон.

Энэ дагуу өчигдөр  УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох эсэх асуудлын талаар биш, Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан асуудлаар завсарлага авах хүсэлтийг тавьсан. Улмаар тус хүсэлтийг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа албан ёсоор уламжилж, УИХ-ын дарга М.Энхболд завсарлага өгч “хүчиндэв”. Уг нь бол УИХ-ын ээлжит бус чуулганаар зөвхөн хэлэлцэх асуудлын хүрээд чуулган хуралдах байсан боловч, хүч хэрэглэж Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлаар завсарлага авлаа. УИХ-ын дарга М.Энхболдын хууль бус завсарлага өгсөн асуудал нь УИХ-ын Дэгийн тухай хууль, цаашлаад Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл боллоо. Цаашлаад хуулийн хугацаандаа Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж чадаагүй учраас Үндсэн хууль зөрчиж, Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэхээр боллоо. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох нөхцөл үүсээд байгаа юм.

МАН-ын удирдлагууд яагаад “хүчиндэж” завсарлага авав

Ер нь МАН-ын удирдлагууд өчигдөр ямар ч хамаагүй аргаар завсарлага аваагүй бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрохоор байв. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар МАН-ын бүлгийн 31 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Дээрээс нь хоёр гишүүн нэмж зурвал 33 болох бөгөөд бүлгийн 51 гишүүн засгийн газрыг огцруулах асуудал дээр санал нэгдэж байгаа юм.  Мөн дээрээс нь АН-ын бүлгийн 9 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг дэмжихээ илэрхийлсэн. Ингээд ээлжит бус чуулганаар гишүүд хоёр талаасаа кнопдсон бол Ж.Эрдэнэбат огцрох тодорхой байлаа. Үүнээс айсан  МАН-ын удирдлагууд хууль зөрчин байж, түр завсарлага авлаа. Гэхдээ ямар нэгэн юм үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг. Өнөөдөр хууль зөрчиж хойшлуулаагүй бол маргааш хэлэлцэх л учиртай.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ж.Энхбаяр: Цаг хожиж байгаагийн гол зорилго нь Засгийн газрыг огцруулахгүй байх

УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан дуусаж гишүүд хуралдааны асуудлаар байр сууриа илэрхийлж байна.  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Бүлэг хамтарсан байдлаар хуралдаж чадахгүй байгаа нь бүлгийн даргын хариуцлагагүй байдалтай холбоотой гэж үзэж байна. Тусгай хяналтын дэд хорооны хурлын үр дүн Засгийн газар огцруулахад нөлөөлөхгүй гэж харж байна. Энэ бол засаг огцрохгүй, цаг хожих нэг арга юм. Мөн хууль хяналтын байгууллагаар гишүүдийг дарамтлах гэсэн арга. Цаг хожиж байгаагийн гол зорилго нь Засгийн газрыг огцруулахгүй байх. Бид нэг зорьсон зорилгодоо тууштай явна. Намаа нам шиг нам болгоё. Эрүүл  хариуцлагатай төртэй болохыг ард түмэн төдийгүй МАН-ын мянга мянган гишүүд хүсэж байна. Бид үүний л төлөө явж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Д.Эрдэнэбат: Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн далбаан дор нуугдсан өр нэмэх сонголтыг хийсэн

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжих үед  АН-ын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан юм. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "Эрх баригчид амласан амлалтаасаа ухарсан олон шийдвэрийг гаргасан. Бас төрийн албан хаагчдыг айлган сүрдүүлж,  ажлын байрыг нь булаасан олон зөрчил гаргасан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгийг сэргээх даацтай бодлого хэрэгжүүлж чадаагүй ОУВС-гийн далбаан дор нуугдсан өр нэмэх сонголтыг хийсэн. 2016 оны 6 дугаар сард 22.5 тэрбум ам.доллар байсан өр 24.9 тэрбум ам.доллар болж, 1.4 тэрбумаар нэмэгдлээ. ОУВС-гаар халхавчлан ард түмэн, улсад ач тусгүй олон шийдвэрийг гаргасан учраас огцрох ёстой хэмээн хэллээ. 

Н.Номтойбаяр нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулсны учир юу байв

УИХ-ын Тусгай хяналтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гаргасан саналын дагуу шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд тус  дэд хороонд хамардаг нэр бүхий таван гишүүнээс гадна ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, шадар сайд У.Хүрэлсүх нар оролцсон юм.

Мөн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан талаас Х.Нямбаатар, Б.Энх-Амгалан, нөгөө талаас Н.Номтойбаяр,Б.Цэрэнбат нар оролцож, АТГ, ТЕГ-ын удирдлагуудын мэдээллийг сонссон юм. Хуралдаанд оролцсон нэр бүхий сайд, гишүүд төрийн нууцад хамаарах асуудлыг задруулахгүй тусгай  албан бичигт гарын үсэг зурж, баталгаа өгсөн байна.

Засгийн газар огцрох эгзэгтэй үед ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд багтаагүй сэдвээр завсарлага авсан нь эхнээсээ анхаарал татаж байсан. Мөнхүү УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанд Н.Номтойбаяр сайд оролцох хүсэлтээ илэрхийлж, хамгаалалтын ажилтнуудтай хаалга өшиглөн,  ширүүхэн үзсэн мэдээлэл ордноор нэг явсан ч хэвлэлээр мэдээлэгдээгүй өнгөрсөн юм.

Тэрээр хуралдаанаас гарч ирснийхээ дараа “АТГ-ын 2017.08.27-ны өдөр хийсэн мэдэгдлийг өнөөдрийн хуралдаан  дээр задлаж ярилцлаа.  У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж, чагнасан гэх миний таамаг, итгэл үнэмшил энэ хуралдаанд оролцсноор бүрэн баталгаажсан” гэх утга бүхий мэдээллийг сэтгүүлчдэд өгөв. Энэ нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанд орохдоо нууц задруулахгүй байх утга бүхий бичигт гарын үсэг зурснаа зөрчиж, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хэмжээний эрсдлийг өөртөө үүсгэж буй үйлдэл юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Утаа ихээр ялгаруулж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж эхэллээ

Автотээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Алба, Нийслэлийн агаарын чанарын албанаас хамтран утаа их хэмжээгээр хаяж буй тээврийн хэрэгслүүдийг торгож, зөрчлийг арилгах хүртэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж эхлээд байна. Улсын хэмжээнд 437 000 гаруй автомашин техникийн хяналт, үзлэгт хамрагдсан нь нийт хамрагдах ёстой тээврийн хэрэгслийн тоотой харьцуулбал 88 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 9531 тээврийн хэрэгсэл тэнцээгүйгээс утаагаар 1229, өнгө үзэмжээр 5284, тоормосны үзүүлэлтээр 2067, жолооны механизмаар 3043, гэрлийн тохиргоогоор 2610, дуу чимээгээр 63 тээврийн хэрэгсэл тэнцээгүй гэсэн үзүүлэлттэй гарсан байна.  Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хуулиар стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох ёсгүй. Стандартын шаардлага хангаагүй замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Хөдөлгөөний удирдлагын төвийн камерын хяналтын тусламжтайгаар илрүүлэн гэрийн хаягаар торгууль хүргүүлдэг.

ОУПХ С.Зоригийн хэрэгт хяналт тавина

Олон улсын парламентын холбоо/ОУПХ/-ны Хүний эрхийн төлөөлөгчид энэ сарын 10-нд Монголд ирэх юм байна. Тэд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзах хүсэлтэй байгаагаа Монгол Улсын Их Хуралд мэдэгдсэн аж. Олон улсын парламентын холбоо нь  1998 оноос  С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт хяналт тавьж ирсэн байна. Мөн хэргийг хурдан илрүүлэх, шийдэх талаар манай УИХ, төр, засгийн холбогдох байгууллагууд, Хүний эрхийн комисст удаа дараа мэдэгдэл, шаардлага, зөвлөмж хүргүүлж байжээ.
 
Өнгөрсөн 18 жил ОУПХ-ны асуултад манай улс шалгаж байна гэсэн ганцхан хариуг л өгч ирсэн аж.  Өнгөрсөн жилээс хэргийг илрүүлэхэд ахиц гарсан, гэмт хэрэгтнүүдийг илрүүлсэн, мөрдөн шалгаж байгаа, шүүх хурал үргэлжилж байна гэсэн мэдээллийг хүргүүлсэн байдаг. Энэ удаа “Хэргийг шийдсэн” гэсэн дүгнэлттэйгээр тэднийг угтах нь. Харин ОУПХ Б.Содномдаржаа. Т.Чимгээ нарын ар гэрийнхэнтэй уулзана гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг ихэд татаад байна. 

АНХААР: Бага насны 6 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтэл авчээ

Замын цагдаагийн албанд өчигдөр нийт 393 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослын 330 дуудлага бүртгэгджээ. Осол, хэргийн улмаас нийт 10 хүн гэмтэж бэртсэнээс 6 нь бага насны хүүхэд байсан бөгөөд бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өөртөж гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 ослын улмаас 9 хүнд хөнгөн байдлаар гэмтэж, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг шалгаж байгаа аж. Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Тийм эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. 

"Coal Mongolia-2017" эхэллээ

“Coal Mongolia” 2017 чуулган  Шангри Ла зочид буудалд эхэллээ. Coal Mongolia чуулганыг Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник, технологи нэвтрүүлэх нь уриан дор амжилттай зохион байгуулдаг. Энэ жилийн чуулганыг нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, энэ салбарын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь гэсэн уриан дор зохион байгуулж байна. Мөн олон улсад нэр хүнд бүхий, Хятадын www.sxcoal.com цахим хуудсыг эрхлэгч “Фэнвэй энержи мэдээллийн технологи” компанитай түншилж, чуулганыг хамтран зохион байгуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment