8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Жавхлан: Хэрүүл хийгээд засгаа хоосон байлгаад байх юм бол 90 жилийн түүхтэй чинь ярина шүү

2017-09-07 19:11:23

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хэлсэн үгийг хүргэе.

-Усан бороо их орсон намар орой ургац хүнд байгаа эгзэгтэй үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байгаа юм байна. Миний бие хэдийгээр улс орныг хэцүү байдлаас гаргаж чадна гэсэн итгэл найдвар харагдаагүй учраас огцруулах саналыг дэмжиж байгаа. Энэ Засгийн газар байсан байгаагүй ч ямар ч нэмэргүй. Уг нь өнөөдөр багш нарын цалинг нэмэх асуудлаар ээлжит бус хурал зарлахгүй яасан юм бэ. Үер усны асуудал, нийгэмд тулгарч байгаа маш том том асуудлаар ээлжит бус чуулган зарлаач. Яагаад үүнийг хэлэлцэхгүй байгаа юм бэ. Гэтэл түүний оронд нэг жилийн өмнө бурхан шиг тахиж гаргаж ирсэн хүнээ буг шиг үзээд, огцруулах гээд дайраад байгаа юм бэ. Засгийн газар чадамжгүй байсан. Юу ч хийгээгүй гэдгийг шууд хэлье. Би дараагийн томилгоог маш сайн ажиглана, анхаарна. Шахна. Дараагийн томилгоонд та бүхний энэ намын хэрүүл чинь намаа биш, Монголоо бодож байгаа бол эх орончдоо гаргаж ирээрэй. Хэрүүл хийгээд засгаа хоосон байлгаад байх юм бол та бүхний 90 жилийн түүхтэй чинь ярина шүү. Жавхлан хэдий ганцаараа боловч түмэн олонтойгоо хамт хянана шүү. Хэрвээ оффшор данстай, зөвхөн хувь ашиг, ах дүү төрөл саднаа боддог хүнийг томилвол би энэ ордноос чинь гарахгүй хашгирна шүү. 10 хоногийн дотор томилгоогоо хийгээрэй, та нар. 

Б.Хурцболд

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Bvv Vzegd
2017/09/07 66.181.180.48
  • Recent
  • Most Read
  • Most Comment