УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Монгол Улсын ЗАСГИЙН ГАЗАР бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.УИХ-ын 76 гишүүнээс 73 гишүүн ээлжит.бус чуулганд оролцож 57,5 хувийн саналаар огцорлоо.Дараагийн Засгийн газар бүрдтэл Ж.Эрдэнэбат Засгийн газрыг удирдана гэж МАН-ын дарга М.Энхболд хэллээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Ерөнхий сайд огцорсон учир түүний оронд Шадар сайд У.Хүрэлсүхийг орлон гүйцэтгэгчээр томилж болдоггүй юм уу" гэсэн санал гаргасан ч УИХ-ын даргын зүгээс "Хуульд тийм заалт байхгүй" гэснээр ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Ээлжит бус чуулган дөнгөж сая хаалтаа хийлээ.