Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хурал үргэлжилж байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үг хэллээ. Тэрбээр "Би энэ улс төрд 25 жил болсон юм. Би монголын ирээдүйг бодож ийм хүнд шийдвэр гаргасан юм. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ битгий мартаарай гэдгийг хэлж байсан. Миний хэлэх гэсэн зүйл бол Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа монголын намуудыг самарсан даа. 2013 онд АН-ыг самарч, Н.Алтанхуягийн Засгийг огцруулж байсан юм. Тэр явдал явсаар ийм байдалд хүргэж байгаа юм. Монголын хууль төрийн байгууллага улс төрийн цагдаа болсон шүү дээ. Би шударга ёсны тэмцэл, олгирахи, бүлэглэлийн эрх ашгийн тэмцлийн төлөө тэмцэж байгаа минь энэ юм шүү. Ийм байдлаас гаръя гэсэн хүмүүсийн үйлдэл гэж ойлгож байна. Энэ Засгийн газрыг огцруулах баримт бичигт гарын үсэгт зурахдаа ХХБ-ны талаар УИХ-аас гарсан шийдвэрийг огт хэрэгжүүлэхгүй байгааг нь бодож зурсан юм. АН-ынхан баярлаад байх юм байхгүй" хэмээн хэллээ.
Ц.Нямдорж: Би монголын ирээдүйг бодож ийм хүнд шийдвэр гаргасан юм
2017-09-07 21:40:00