25o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Тэрбишдагва: Намын даргатайгаа муудалцсан асуудал огт байхгүй

2016-01-13 23:07:00

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МАХН-ын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Түүнийг  дэд даргынхаа ажлыг өгөх гэж байгаа тухай таамаг яриа гарч байсан нь ийнхүү батлагдсан юм. Түүнийг ийнхүү намын дэд даргаасаа татгалзсан явдалыг намынхаа даргатай таарамж муутай байгаагаас болж ийм шийдвэр гаргасан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Намын даргатайгаа муудалцсан асуудал огт байхгүй. Хоёр дэд даргатай байх шаардлагагүй гэж л үзсэн.МАХН-ын үйл ажиллагаа одоо бүрэн жигдэрээд байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын дэд Ц.Цолмон дарга байна. Түүнчлэн нарийн бичгийн дарга нар байгаа тул намын дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргалаа. Цаашдаа намын үйл ажиллагаа намаа бэхжүүлэх ажилд анхаарч ажиллана" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
neg namaas nogoo namluu nishn yawaa hvn yunih in shudrag baiuh we de
2016/06/08 103.17.108.42
ТБД бол тууштай шудрага улс төрч шүү. МАХН-ыг ард түмэн дпэмжээд байгаа болохоор АН,МАН-ны яс хаягчид элдвээр бичиж яс хаях нь байнгын ажил болж байна. Гэхдээ та нарын шантаажийг хэн ч итгэхгүй. Харин ч 2016 оны сонгуулиар ард түмэн МАХН-д итгэлээ өгнө
2016/01/14 103.17.108.42
Тийм байлгүй дээ. ТБД бол аливаа асуудалд их ноён нуруутай ханддаг , шалдир булдар зан араншингүй хүн шүү дээ.
2016/01/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment