МАН-ын нэр бүхийн 30 гишүүний Засгийн газрын огцруулах албан бичгийг өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Энэ дагуу УИХ-ын ээлжит бус чуулган хоёр хоногийн өмнө нээлтээ хийж, өчигдөр шийдвэрээ гаргалаа. Өчигдөр өглөө Тусгай хяналтын дэд өглөөний 08.30 минутаас хуралдаж, өдөр 15.00 цагийн үед тарсан. Түүний дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн Газар буюу Монгол Улсын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа. Тодруулбал, 16.00 цагт эхэлсэн чуулганы хуралдаан дээрх асуудлыг хэлэлцэж 21.40 минутанд санал хураалт явагдлаа. Санал хураахад нийт 73 гишүүнээс 42 гишүүн татгалзаж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг ийнхүү огцруулсан юм.Ийнхүү 1.2 настай Мэргэжлийн Засгийн Газрыг огцруулахад гишүүдийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
- Би энэ улс төрд 25 жил болсон. Хамгийн хүнд шийдвэр нь энэ байлаа.
- Би монголын ирээдүйг бодож ийм хүнд шийдвэр гаргасан юм.
- Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ битгий мартаарай гэдгийг хэлж байсан.
- Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа монголын намуудыг самарсан даа.
- АН-ынхан баярлаад байх юм байхгүй
- Усан бороо их орсон намар орой ургац хүнд байгаа эгзэгтэй үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байгаа юм байна.
- Энэ Засгийн газар байсан байгаагүй ч ямар ч нэмэргүй.
- Дараагийн томилгоонд та бүхний энэ намын хэрүүл чинь намаа биш, Монголоо бодож байгаа бол эх орончдоо гаргаж ирээрэй.
- Хэрүүл хийгээд засгаа хоосон байлгаад байх юм бол та бүхний 90 жилийн түүхтэй чинь ярина шүү.
- Хэрвээ оффшор данстай, зөвхөн хувь ашиг, ах дүү төрөл саднаа боддог хүнийг томилвол би энэ ордноос чинь гарахгүй хашгирна шүү.
- Ард түмнийхээ итгэлийг алдсан улстөрч улс төрийн тавцангаас арчигддаг.
- Ард түмний итгэлийг алдсан Засгийн газар улс орныхоо эрх ашгийг хохироодог.
- 2016 онд ард түмэнд бидэнд маш их итгэсэн. Энэ их итгэл өнөөдөр алга болжээ. Хумхын тоос мэт.
- Шийдвэр гаргахдаа мэргэжлийн бус, тодорхойгүй, эргэж буцсан олон шийдвэр гаргасан.
- Энэ бүгдийг хажуугаар бид нүдээ аниад, нэгнийхээ дал мөрийг алгадаад найзан дундаа яваад байх уу. Болно л доо. Гэхдээ ард түмэн маргааш бидний дал мөрийг алгадахгүй, харин хөлийг хавсарч унагах болно.
- Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн далбаан дор нуугдсан өр нэмэх сонголтыг хийсэн.
- 2016 оны 6 дугаар сард 22.5 тэрбум ам.доллар байсан өр 24.9 тэрбум ам.доллар болж, 1.4 тэрбумаар нэмэгдлээ.
- ОУВС-гаар халхавчлан ард түмэн, улсад ач тусгүй олон шийдвэрийг гаргасан учраас огцрох ёстой хэмээн хэллээ.
- Эр хүний жудаг нь хаачив, эр хүний ноён нуруу нь хаана очоод хугарчихсан бэ.
- Хуурмаг улс төртэй, хуурамч улс төрчдөд ард түмэн яаж итгэх юм бэ.
- Нам дотроо амь нэг байж чадахгүй юм бол ард түмэнтэй яаж амь нэг байх юм бэ.
- Анх ТЕГ, ЦЕГ-ын даргаа солиорой, гүйцэтгэх ажил хийдэг боллоо гэж хэлж байсан. Бүтэн жил сольж чадахгүй байсаар Монголын улстөрчдийг хагаралдуулдаг, чагнадаг, тагнадаг ажлыг тэд хийдэг юм.
- Ц.Элбэгдорж болон түүний найзууд энэ тогтолцоог бий болгосон.
- Шадар сайд өөрийгөө тагнасан гэсэн дүгнэлт гаргах гээд Тусгай хяналтын дэд хороог шахаад сууж байна.
- Ерөнхий сайд буруугүй, У.Хүрэлсүх нь буруутай гэж шүүхийн шийдвэр гараагүй байхад тогтоох гээд, яллах гээд байж таарахгүй ээ.
- Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ концессыг хийсэн гэж яриад байгаа. Гэтэл нэгээс бусдыг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулсан. Энэ бол увайгүй үйлдэл.
- Засгийн газар огцрох гурван үндэслэл байгаа. Нэгдүгээрт, 807 тэрбумын концессын гэрээ байгаа.
- Энэ бол сонгуулийн өмнө гарсан 60 тэрбумын бичлэгийн эхний нотолгоо гэж харж байгаа.
- Хууль бус албан тушаалын томилгоо. Энэ бол тэр 60 тэрбумын л балаг.
- Ер нь бид том худлаа хэлэх, том луйвар хийхийг хэдий болтол намын эрх ашиг, эв нэгдэл гэдгээр хаацайлах юм бэ.
- Засгийн газрын зэс цухуйж огцрох байдалд тулаад байгаа юм.
- 300 гаруй тэрбумаар нь аймаг бүрт нэг цэцэрлэг, сургууль байгуулж хүрэлцэх мөнгө шүү дээ.
- Сайд нарынхаа халаасыг зузаалахад ямар их мөнгө шийдэж өгдөг юм бэ. Концессын гэрээ нууц байдлаар хийгдсэн. Энэ бол том хулгай гэж хэлж болно.
- Дубайн гэрээг засах талаар ямар ч ажил хийгээгүй. Түүгээр ч зогсохгүй, Тавантолгойн 49 хувийг Хятадын компанид өгөхөөр оруулж ирж байсан.
- 65 гишүүн минь ээ, ний нуугүй хэлэхэд та бүхэн маань төрийн албанд бүгд л ах дүү, хамаатан саднаа гуйж оруулсан шүү. Тэгээд төрийн албаа муутгасан шүү.
- Тэгвэл тэр хүмүүсээ зайлуул л даа.
- Тийм байж Засгийн газрын хэдхэн хүнээ чичлэх шаардлагагүй шүү.
- Би засаг огцруулах ёстой, ёсгүй гэхгүй. Ямар ч Засгийн газар гарсан нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Энийгээ сайн бодоорой!"
- Наанаа нам нам гэж ярьж байгаа ч цаанаа өөр намтай нэгдээд хуулийн байгууллагыг авсан ийм байдлыг эсэргүүцэж гарын үсэг зурсан.
- Нийгэм өөрчлөгдөж, улс төр хоцорч байна.
- Бид буруугаа бусдаас биш өөрөөсөө хайх ёстой.
- 2000 оноос хойш 65 суудлын эрх мэдэл манай намд ирсэн.
- Наадмын өмнө 49 хувьтай байсан намын ритенг 13 хувь болсон.