8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2017-09-08 09:30:53

09:00 цагт: “Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 7-9 өдрүүдэд, Шангри-Ла зочид буудалд болж байна. Уг чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нэг онцлог нь нүүрсний тээврийн тулгамдсан асуудал ирээдүйн чиг хандлагын талаар анх удаагаа хэлэлцэж байгаа явдал юм. Уг асуудлаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Монгол нүүрс далайд хүрэх нь” илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

09:00 цагт:  Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 8-9-ны өдрүүдэд зохион байгуулна. Хуралд урилгаар БНСУ, БНХАУ, АНУ улсын эмч, эрдэмтэн судлаачид, манай улсын 21 аймгийн бүх бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнүүд оролцоно.

10:00 цагт:  Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын Аляск мужийн цэргийн гвардийн барьсан 50 хүүхдийн цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд АНУ-ын Элчин сайд болон БСШУС-ын сайд нар оролцоно.

10:00 цагт:  Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссooс тус дүүргийн Соёлын ордонд "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх" 80 дахь жилийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

10:00 цагт:  НМХГ-ын хурлын зааланд Шүдний эмнэлгүүдийн рентген аппратуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт:  "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д Төрөлхийн тулгуур эрхтний бэрхшээлтэй төрсөн эгч дүү хоёрын эмчилгээнд зориулан нийтийн дуучид хандивын тоглолт хийхээр болжээ. Эгч нь 17, дүү нь 12 жилийн турш өвчинд шаналсан охидыг зовлонгоос салгаж эмчлэх боломжтой гэж үзсэн бөгөөд үүний тулд хөрөнгө цуглуулах сайхан сэтгэлийн аяны хүрээнд зохион байгуулах "Сэтгэлд гэрэлтсэн ирээдүй" хамтарсан тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт:  “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ орон нутгийн түвшинд ямар байна вэ?” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

Говьсүмбэр аймгийн иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн эмчийн ёс зүй, ур чадвар, хүртээмж, санхүүгийн ил тод байдалд үнэлгээ хийжээ. Мөн тэд аймгийнхаа эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын тулд Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороонд хандсан бөгөөд мөн эмнэлгийн орон тоог нэмж өгөх хүсэлтэд 600 гаруй иргэн гарын үсэг зурсан аж.
Хаана: Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд

12:00 цагт:  Дуурь бүжгийн эрдмийн театрт Академич П.Нямдаваагийн шинэ бүтээлүүдийг залах НОМЫН БАЯР арга хэмжээ болно.  Энэ үеэр Интерном номын дэлгүүр номнуудаа 10-30% хямдралтай худалдаалах бөгөөд Дуурь Бүжгийн Эрдмийн театрийн тоглолт болно.

14:00 цагт:  Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганы "Монгол хүний эрүүл мэнд-Хүнсний аюулгүй байдал" нэртэй салбар хуралдаан болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment