Араб гаралтай Монгол Улсын иргэн Абдул Каримд хууль бусаар идлэг шонхор барьсан хэргээр захиргааны шийтгэл оногдуулсан талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан мэдэгдлээ. Өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт 61 шонхор тэжээж байсны 31 нь зөвшөөрөлгүй байсан юм. Энэ хэрэгт холбогдуулан Абдул Каримд захиргааны шийтгэл оногдуулжээ. Улмаар зөвшөөрөлгүйгээр барьсан 31 шонхрыг НМХГ, Байгаль орчны яам зэрэг хяналтын дор байгальд нь тавьсан гэх мэдээллийг өглөө.
Харин бусад 30 шонхрын хувьд зөвшөөрөлтэй байсан учраас Катар руу гаргажээ. Хэргийг прокурорын байгууллага хянаж байгаа аж.