Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Монгол Улсын Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Энэ талаар Reuters агентлэг мэдээлэл гаргасан байна. Тус мэдээлэлдМонголын парламент Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан байна. Энэ нь долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН нам ялагдсаны дараа гарч буй улстөрийн томоохон шийдвэр юм” гэсэн байна. Мөн тус агентлаг манай улсын талаар бичихдээ “Монгол Улс ОХУ болон БНХАУ-ын хооронд оршдог хүн ам цөөнтэй эрдэс баялаг ихтэй улс. Тус улсын Ерөнхий сайд нь 4 жилийн хугацаагаар томилогддог. УИХ-ын ээлжит бус чуулганы үееэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ улс орон нь сүүлийн 25 жил 13 удаа Засгийн газар солигдсоныг онцолж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters