УИХ-ын гишүүн О.Баасанхүү Олон Улсын парламентийн төлөөлөгчидтэй уулзахаар болжээ. Уулзалт ирэх ням гарагт болох юм байна. Олон Улсын парламентийн төлөөлөгчид С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн асуудлаар илтгэл тавих юм байна. Уулзалтад С.Зориг агсны ар гэрийнхэн болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн албаны зарим хүмүүс оролцох аж. Уулзалт болох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШЕЗ-ийн дарга Д.Лүндэндоржид С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт хүргүүлжээ. Улмаар сарын өмнө гаргасан О.Баасанхүү гишүүний хүсэлтэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хариу өгөх юм байна. Хэрвээ хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцана.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцана
2017-09-08 10:29:00