Хятад улсад 26 настай жирэмсэн эмэгтэй Шаанси мужийн эмнэлгийн цонхноос үсэрч амиа егүүтгэжээ. Тэрээр 41 долоо хоногтой жирэмсэн байсан ч ураг бас амиа алдсан байна. Юүлин Намбер Уон эмнэлгийн эмч Хоу Жунвэйн хэлж буйгаар, “Түүний гэр бүл касер хагалгаа хийхийг нь зөвшөөрдөггүй журамтай аж. Харин тэрээр өөрөө төрөх өвдөлтийг тэвчиж чадахгүй тул ийм алхам хийсэн” гэжээ. Гэвч эмчийн энэ яриаг талийгаачийн нөхөр Ян эсэргүүцэж байгаа юм хэмээн “ВВС” мэдээллээ.
Эмнэлгийн цонхоор жирэмсэн эмэгтэй үсэрч амиа егүүтгэжээ
2017-09-08 11:12:01