
Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсан юм. УИХ-ын 76 гишүүнээс 73 гишүүн ээлжит.бус чуулганд оролцож 57,5 хувийн саналаар ийнхүү Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулав. Ингээд цахим орчинд иргэд Засгийн газар огцорсон талаар хэн юу гэж жиргэснийг хүргэе.
              
                  
          
          
          
          
          
          
          
          
          

