Монголбанк болон Засгийн газар хамтран наймдугаар сард нийт 24.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргасан байна. Монголбанкнаас 254 зээлдэгчийн 15.05 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 142 зээлдэгчийн 8.89 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгосон байна. Ингэснээр өнгөрсөн наймдугаар сард нийт 393 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ.
393 иргэн 8 хувийн зээлд хамрагджээ
2017-09-08 12:43:00