Хэд хоногийн өмнө Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын дарга Р.Содхүүг өөрийн хамаатан гэх 17 хүнийг ажилд авсан гэсэн мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын ажилтнууд ил болгож, Эрүүгийн цагдаагийн албанд шалгуулахаар гомдол гаргаад байсан билээ. Тэгвэл Р.Содхүү даргатай холбоотой мэдээллийг илчилсэн хоёр иргэнийг саатуулсан байна. Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын дарга Р.Содхүүг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Мөн нэр дурьдагдсан 17 хүнээс мэдүүлэг авч байгаа аж.
Р.Содхүү даргын хууль бус үйлдэлийг илчилсэн хоёр иргэнийг саатуулжээ
2017-09-08 15:28:14