8o
Улаанбаатар хот
mobile menu

Бидэнд үүнээс ч илүү сонголт одоо ч байгаа

2017-09-08 16:32:41

 Өчигдөр Засгийн газарт хариуцлага тооцох ээлжит бус чуулганаар УИХ-ын дийлэнх олонхи гишүүдийн амнаас “Бидэнд үүнээс илүү сонголт байсан ч хамгийн муу сонголтоор асуудлыг шийдэж байгаад харамсаж байна” хэмээсэн үгс цухалзлаа. Тийм ээ үүнээс илүү олон улс төрийн шийдвэр гаргах хангалттай цаг хугацаа байсан. Харамсалтай нь хоног хожих гэсэн холын санаа хол явсангүй. Хор найруулах гэсэн хэсэг бүлгийн ойлгомжгүй байдлаас адгийн муу энэ хувилбарт тулж ирсэн. Ямар их үнэ цэнэтэй эрх мэдэл, албан тушаалын шунал вэ. Намын даргын зангараг дутаж намаа, төрөө хөлдөө  чирлээ. Намын нэр хүнд ингэтэл унах үзэл бодол нэгт нөхөд туйлдаа хүртэл хуваагдах хүртэл тэснэ гэдэг бол “Аядуу зөөлөн” хүнээс ч гарамгүй тэвчээр. Намын нэр хүнд эв нэгдэл ингэтлээ их үнэгүйдэх хүртэлх хэмжээнд авч ирэх нь хэнд ашигтай байв. Намын бага хурал, Их хурлаа цаг үеийн шаардлагад нийцүүлэн хуралдуулж асуудалд шуурхай хандаагүйн улмаас өнөөдрийн хэмжээнд хүрч ирсэн. Үүний үр дүнд ард түмэн явах хүмүүс буцах эздээр засгаа бүтэн хоёр сар дүүжигнүүлэн,  төрийн алба цалгардаж,түмний санаа  хоёрдож улс орны амьдрал өдөр хоногийг аргацаах хүлээлтийн байдалд орж байгаа нь ард түмний итгэл өвөрлөсөн намын удирдлагатай шууд холбоотой.

Идэр есийн жавар хаяанд ирээд байгаа энэ цаг үед хот хөдөөгүй өвөлжилтийн ажил өрнөж дээр дооргүй шамдан зүтгэх цаг. Улс орны төрийн эрх барьж буй намын удирдлагуудын унхиагүй амиа хичээсэн албан тушаалдаа шунаглан хорогдсон байдлаас болж олон олон үр дагавар цаашид ч гарч ирж болзошгүй байна. Нэгэнт л нэр хүнд ажил үйлс нь доголдон эргэж хургасан удаа дараагийн уймраа шийдвэртээ бүдэчсэн, мөрийн хөтөлбөрийн заалтаасаа буцаж бухан,концессийн гэрээндээ сайд нар нь ороогдсон Засгийн Газраа хамгаалж албан тушаалын наймаа, ашиг сонирхлын зөрчил цухалзсан 60 тэрбумын асуудлаа өмгөөлсөн Нийслэлийн Иргэдийн Хурлыг “Хэн” хаацайлж энэ хэмжээнд хүргэж ирэв. Намын дотоод асуудлаа зангидан удирдагчын хувиар шийдмэг шийдэл гаргахаас яагаад тэгтэл зүрхшээв. Нөгөөх л хэсэг нөхдийн нам бизнес хутгалдсан бүлэглэлийн хавханд зуулттай нөлөөнд ууссаных биш гэж үү.

“МАН-ын ээлжит бус Онц Их Хурал хөдөлгөөн”-өөс 8-р сарын 7-ны өдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлэн намын Бага хурлаа хуралдуулж,Ээлжит бус их хурлыг яаралтай хуралдуулан нам дотроо асуудлаа шийдэх шаардлагаа хүргүүлсэн. Хэрэв тэгсэн бол өдийд асуудлаа шийдвэрлэж ачаагаа тэнцүүлж аяны цуваа хөдөлчихсөн байгаа. Намын Их Хурлаа шуурхайлан улс оронд үүсээд байгаа одоогийн нөхцөл байдлаа засаж нэг байр сууринд хүрэх, цаг хугацааг хожиход оройтоогүй.Бидэнд үүнээс илүү сонголт одоо ч байна.

О.Түвшиндэмбэрэл

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ыбөаыбөа
Шинээр байгуулагдах засгийн газарт мөнгө төлж албан тушаал худалдаж авсан дарганцаруудын асуудлыг зохицуулах гэдэг амаргүй даваа хүлээж байгаа.Бүх шатанд мэргэжилтнээс дээшхи бүх албан тушаалыг МАН-ын
2017/09/12 202.55.191.102
Зочин
Сэтгэлээсэа эх орныхоо төлөө ажиллах хүнийг Манын дотроос хайж олход тун хэцүү байх боловуу.
2017/09/11 202.9.40.78
Цогоо
УИХ, эсвэл ЗГ-раа Ц.Нямдоржид өгөөч. ядахдаа журамтай байя даа.
2017/09/11 202.70.41.102
иргэн
Энхболдын шунал тачаалын буруу.Намынхан нь урагшаа их гүйдэлтэй байсан хөршөөсөө захиалагтай байсан ч юм билүү хэн мэдлээ
2017/09/09 122.201.24.218
bod
hamgiin zuv gartsaagui songolt bol namiig uter turgen tatan buulgaj shine nam baiguulah
2017/09/08 66.181.160.17
болдоо
тулхтай нам шүү, 65 суудалтай кккк
2017/09/08 202.21.112.202