Сар шинийн баяраас өмнө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг олгох эсэх нь эргэлзээтэй байна. Мөн Алдарт эхийн I, II одонтой эхчүүдэд жилд нэг удаа төрөөс тэтгэмж олгодог. Энэ мөнгө ч хэзээ олгогдож эхлэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар Нийгмийн халамж үйлчилгээний газраас тодруулахад “Одонтой ээжүүдийн мөнгө журмынхаа дагуу тухайн жилийн нэгдүгээр улирал буюу гуравдугаар сарын 8-наас өмнө олгогдсон байх ёстой байдаг. Улсын төсвөөс санхүүждэг учраас төсвийн бүтэц гол нөлөө үзүүлдэг. Урд жилүүдэд Цагаан сарын өмнө олгодог байсан. Энэ жил хэзээ олгохыг шийдээгүй байна. Нэгдүгээр зэргийн одонтой ээжүүд буюу 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх жилд 200.000 төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүд буюу 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бол жилд 100.000 төгрөг авдаг. Мөн тэгээс гурван настайд нь хүүхэд үрчилж аваад, хүүхдийн тоо дөрвөөс дээш байвал одонтой эхчүүдийн халамжинд хамрагдаж болно” гэлээ.
Алдарт эхчүүдийн мөнгийг хэзээ олгогдох нь тодорхойгүй байна
2016-01-14 00:28:00