8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан уул аймагт муур устгана

2017-09-08 16:49:54

Дархан-Уул аймгийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дархан хотын хэмжээнд муур устгалын ажлыг 2017 оны 09 сарын 15-наас эхлэн зохион байгуулахаар болжээ.

Дархан сумын хэмжээнд нийт 36 СӨХ үйл ажиллагаа эрхэлдэг ба Захирагчийн алба нь мэргэжлийн байгууллагатай хамтран СӨХ-дод муур устгалын ажлыг хэрхэн зохион байгуулах, аюулгүй ажиллагааг хангах, орон сууцны зоорийн давхрын ашиглалт хамгаалалтыг сайжруулах талаар заавар зөвлөгөөг өгсөн байна.

Муур устгалыг зохион байгуулахдаа хортой махыг зоорийн давхрын ойролцоо байршуулах учраас иргэдийг хортой махнаас болгоомжлохыг аймгийн Захирагчийн албанаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment