8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашнаас бороо орж, сэрүүснэ

2017-09-08 17:57:15

Есдүгээр сарын 09-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ. Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн  хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 15-20 градус,  говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл