8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-09-09 10:00:00

2017 оны 09 дүгээр сарын 09-нөөс 09 дүгээр сарын 13-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 9-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар,10-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө  4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, хөрсөн дээр  цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11,12-нд ихэнх нутгаар дулаарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл