8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндэд аюултай хятад архи зарж байсныг шалгалтаар илрүүлжээ

2017-09-09 11:50:00

Дорнод аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион байгуулсан тусгай арга хэмжээний хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд “Шүр” зах болон бусад газарт шалгалт хийжээ.

Шадлгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн Бажу гэх архийг хууль бусаар гар дээрээс болон гэрээр зарж байсан таван иргэнээс 144 ширхэг архийг хураан авчээ. Улмаар устгалд оруулж, дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүрийг 50000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Уг бажу гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн архи нь хүний амь нас, эрүүл мэндэд хортой, эрүүл ахуйн шаардлага хангахгүй архи тул иргэд та бүхэн хэрэглэхгүй байх, хууль бусаар худалдаалж буй иргэдийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч эрүүл нийгмийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл