8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүдний эмнэлгүүд шалгалтанд бүдрэв

2017-09-09 12:40:00

Өчигдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хотын хэмжээнд рентген оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 58 байгууллагад хяналт шалгалт явуулсан талаараа мэдээлэл хийжээ.  Уг шалгалтыг цөмийн энергийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гуравдугаар сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэжээ. Хяналт шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илрүүлсэн байна.

Тухайлбал, цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлгүй ашигласан, цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөгүй, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй, дотоод хяналтын ажилтанг тушаалаар томилоогүй.

Цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт болон мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулаагүй, рентген шинжилгээ хийгдэж байгаа үед дотоод хяналт тавьдаггүй, цацрагийн анхааруулах тэмдэг, санамж байхгүй, рентген шинжилгээний үед шинжлүүлэгчийн авсан тунгийн хэмжээ, техникийн өгөгдлүүдийг журналд тэмдэглээгүй, өвчтөн асран хамгаалагчийг цацрагаас хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Дээрх зөрчилд нийтдээ 15,840,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Huwiin emnelgvvd shvd lombodoj awahdaa amanda orson toogoo helj luiwar hiihee bolimoor yum
2017/09/10 107.167.112.224
Zochin
Naad shudnii emnelguud chin V,C visur taraagchid shuu,mergejliin hyanal tonog teheeremjiin ariutgaliig ny sain shalgaj baimaar
2017/09/10 150.129.140.13