8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүгийн 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

2017-09-09 13:05:00

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 17 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 8 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 131 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 3 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай тус тус прокурорт шилжүүллээ. Одоогоор 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл