-17o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын зурхайтай танилцана уу

2017-09-09 14:50:00

ХОНЬ- АВЬЯАС ЧАДВАРААРАА ОНЦГОЙРНО

 
Ерөнхий хандлага: Бусдыг гайхшруулах cap. Хониныхны эрч хүч, урам зориг олон хүнийг хөглөж өгнө.
 
Ажил мэргэжил: Энэ сард хониныхон уран бүтээлийн салбарт авьяас чадвараараа онцгойрно. Хамт ажиллагсад тэдний шинэ санал, сонирхолтой төлөвлөгөөг гайхан шагшина. Нөхцөл байдал таатай байгааг ашиглан ололт амжилтаа бататган, өрсөлдөгч нараа ч өөд нь татахыг хичээ. Тэдэнтэй ашгаа хуваалцах санал тавьсан ч болох юм. Ямар ч нөхцөлд та хожно.
 
Мөнгө санхүү: Ажил төрөл бүтэмжтэй байхын зэрэгцээ ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой байна. Зарим нь бусдаас бэлэг авч, эсвэл хөрөнгө өвлөж, бэл бэнчингээ зузаатгана.
 
Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлийн амьдрал хапуун дулаан уур амьсгалд өрнөнө. Хань тань бүх талын дэмжлэг үзүүлж, урам хайрлана. Гэрлэж амжаагүй хүн шинэ хүнтэй учрана.
 
Эрүүл мэнд: Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэбэл эрүүлжин чийрэгжих боломжтой.
 

ҮХЭР - ОЛОН  ЗҮЙЛИЙГ  ЗЭРЭГ АМЖУУЛНА
 

Ерөнхий хандлага: Намырн эхний cap үхрийнхэнд багагүй бужигнаан авчирна. Та олон зүйлийг зэрэг амжуулах шаардлагатай түлгарна. Ажил мэргэжил, мөнгө санхүүгийн асуудалд дэс дараатай эрэмбэлэн хандаарай. Амжилтанд хүрэхийн тулд эрч хүчтэй, тэвчээртэй байх хэрэгтэй.

Ажил мэргэжил: Жижиг сажиг зүйлийг ч анхаарлаас гадуур орхилгүй, яс гүйцэтгэлтэй байхыг хичээ. Хэт яарч, цаганд хавчигдан төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэггүй. Ажлын газарт орон тооны цомхотгол хийгдэх буюу дарга удирдлага солигдоно.
 
Мөнгө санхүү: Дундаж байна. Онц хэрэгцээтэй биш зүйлд мөнгөө үрэхээс зайлсхий. Гэр бүл, үр хүүхэд, аялалд явахад мөнгө хэрэг болно. Ахмад хамаатантай холбоотой зардал гарна.
 
Хайр дурлал, гэр бүл: Хуучин хайртаа санагалзаж магадгүй. Нэгэнт дууссан зүйлийг эргүүлж авах гээд хэрэггүй. Хэрвээ та аминчхан зангаа дарж чадах юм бол амрагтайгаа эвтэй байна. Гэр бүлийн ахмад гишүүдийн үгийг сонсч байхад илүүдэхгүй. Ажил гэр хоёрын хооронд бүхнийг амжуулахад хэцүү байна.
 
Эрүүл мэнд: Ажлын ачааллаа тохируулж, сайтар амарч бай. Элдэв асуудалд санаа зовохгүй байвал эрүүл байх боломжтой.
 

ИХЭР - ХҮЧЭЭ БОДИТОЙ ҮНЭЛ

 
Ерөнхий хандлага: Өөрийн зорилгыг бусад хүний хүсэл эрмэлзлээс дээгүүр тавих хэрэггүй. Хүмүүс таны хуурамч багийг хуу татаж хаяна. Та боломж бололцоо, хүч чадлаа бодитойгоор цэгнэ. Тэгсэн цагт ажил хэрэг зохих горимоор урагшлана. Бардамнал, нэр хүнд хөөцөлдөх зан чанар нь бусадтай харьцахад садаа болно. Хайртай дотны хүмүүстээ арай илүү уян зөөлөн хандаарай.
 
Ажил мэргэжил: Зорилгодоо хүрэхийн тулд амсхийх завгүй ажиллана. Нэмэлт үүрэг хүлээж, бичиг баримтын бүрдүүлэлтийг анхаарч, харилцаа холбоогоо сайжруулна. Хамгийн гол нь сэтгэлээр уналгүй, тэвчээртэй байгаарай. Ажлаа солих, сэтгэлд нийцтэй ажлаа хайхад тохиромжтой үе.
 
Мөнгө санхүү: Мөнгөндөө хямгатай гамтай хандаарай Үрсэнээс хуримтлуулсан нь дээр. Хөрөнгө оруулалт хийхэд ээлтэй сайн цаг. Хайртай дотны хүмүүсийнхээ хэрэгцээнд тодорхой хэмжээний мөнгө зарна.
 
Хайр дурлал, гэр бүл: Удаан хүсэн хүлээсэн үгээ хайртай хүнээсээ сонсоно. Зарим ихрийнхэн хоёр хүний алийг нь сонгохоо мэдэхгүй шанална. Гал махбодтой хүн илүү тохиромжтой байна. Ахуйтай холбоотой жижиг маргаан тасрахгүй. Хүүхдүүд ч хэл ам татлана. Асуудлыг тухай бүрт нь шийдээд яваарай.
 
Эрүүл мэнд: Мэдрэлийн ядаргаанд орж, сэтгэл санаа хямарч болзошгүй. Бусадтай ярилцахаас ч дургүй хүрнэ. Сэтгэлзүйчид хандан хямралаас гарах нь зөв. Мөн эерэг санаа бодолтой хүмүүстэй харьцаж, амьдралыг өөдрөгөөр харахыг хичээ.
 

МЭЛХИЙ - ТОГТВОРТОЙ БАЙДАЛ НОЁРХОНО

 
Ерөнхий хандлага: Өнгөрсөн хугацаанд хийсэн бүхнээ эргэн харж, дүгнэх цаг. Цаашдын чиг хандлагаа тодорхойлохын тулд өнөөдөр зорилгынхоо хаахна яваагаа тогтоох ёстой. Амьдралын бүх хүрээнд тогтвортой байдал ноёрхож, мэлхийнхэн сэтгэл хангалуун байна. Өөртөө, өөрийн хүч чадалд итгэлтэй байвал сайн.
 
Ажил мэргэжил: Ажил албанд магтаал шүүмжлэлийн аль аль нь байна. Зарим мэлхийнхэн шинэ ажил хайна. Үгүй юмаа гэхэд байр сууриа бэхжүүлэхэд анхаарна. Ажлаасаа таашаал авдаг байх нь амжилтанд хүрэх нэг нөхцөл гэдгийг тэд ойлгоно Ирээдүйд хэрэгтэй хүмүүстэй харьцаа тогтооход анхаарна.
 
Мөнгө санхүү: Тогтвортой байна. Орлого тогтсон эх үүсвэрээс орж ирнэ. Мөнгөө зөв байршуулж чадвал өсгөх боломжтой. Шинэ хувцас, хэрэгтэй эд хэрэгсэл гээд мэлхийнхэн худалдан авалтад багагүй мөнгө зарцуулна. Хэт үрэлгэн байхаас зайлсхий.
 
Хайр дурлал, гэр бүл: Сэтгэлийн асуудлаа бүхнээс дээгүүр тавих хэрэггүй. Амьдралд эцэг эх, үр хүүхэд гээд түүнээс чухал зүйл олон байдгийг мэлхийнхэн ойлгоно. Та хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавьдаг, эсвэл түүнээсээ их зүйлийг хүсэн хүлээдэг бололтой. Байгаа хэвээр нь хүлээж авч чадвал ирээдүйн амьдралд тань хэрэгтэй. Гэр бүлтэй хүний хань нь их зүйлийг нэхэж, өндөр шаардлага тавина. Тайвнаар хүлээж аваарай.
 
Эрүүл мэнд: Сэтгэл санааны хямралаас сэргийл. Дархлаа сулрах тул анхаар. Амьсгалын дасгал эрч хүчийг нэмэгдүүлнэ. Өглөө эрт гүйх нь ч эрүүл мэндэд тустай.
 

АРСЛАН - ХӨДӨЛГӨӨНТЭЙ САР


Ерөнхий хандлага: Та итгэлийг нь авсан хүнтэйгээ илэн далангүй байж, өгөөмрөөр хандаарай. Хүмүүс танаас тус дэм эрэх тул чадлын хэрээр туслахыг хичээ. Бизнесийн хамтрагчидтай уулзах, гэрээ хэлцэл хийх зэргээр нааш цааш их явах хөдөлгөөнтэй cap.
 
Ажил мэргэжил: Эхлүүлсэн ажлаа заавал дуусгах шаардлага тулгарна. Нарийн ширийн бүх зүйлийг тооцон төлөвлөж чадсан бол ажил амжилтад хүргэж, нэр хүндийг тань дээшлүүлнэ. Гэрээ хчлцэл бангуулах, томилолтоор явахдаа бичиг баримтаа дахин дахин нягталж үз. Анхаарах зүйл гэвэл таны зан харилцаа байна.
 
Мөнгө санхүү: Хөрөнгөө өсгөх оролдлого амжилттай хэрэгжинэ. Зарим тань цалин хөлсөө нэмүүлэхээр удирдлагадаа хандана. Мөнгөний асуудалд ч эрэмбэтэй хандаарай.
 
Хайр дурлал, гэр бүл: Өгөөмөр уужим байх юм бол хожно. Дурлагсдын харьцаа шинэ түвшинд гарч, зарим нь харьцаагаа албажуулах шийдвэр гаргана. Харин гэр бүлтэй хүмүүс ханийнхаа хамтаар садан төрөл, үр хүүхдээ халамжлаад завгүй байна. Ганц бие хүн өөрийг нь ашиглахыг санаархах нэгэнтэй учирч болзошгүй тул хянуур бай.

Эрүүл мэнд: Ачаалал ихтэй байх тул эрч хүчээ зөв арга замаар тогтмол нөхөж байх хэрэгтэй. Аминдэм ууж, хоолны зөв дэглэм баримтал.


ОХИН - ИТГЭЛЦЛИЙН CAP

 
Ерөнхий хандлага: Итгэлцлийн cap гэлтэй. Энэ сард ажил төрөл, ахуй амьдралын хүрээнд бусдад итгэх болон бусдын итгэлийг даах нь чухал нөлөөтэй байна. Хүмүүс танаас тус дэм хүсвэл чин сэтгэлээсээ хандаж, боломжийн хэрээр тусла. Энэ нөцхөлд таны өөрийн ажил ч ямар ч саадгүй бүтнэ. Түншлэлээ өргөжүүлэхэд голлон анхаарна.
 
Ажил мэргэжил: Хянуур хариуцлагатай хандаарай. Ямарваа нэгэн асуудал үүсэхэд хойш тавилгүй шууд шийдэхийг эрмэлз. Найдвартай түншүүд байр сууриа бэхжүүлэхэд туслана. Мэргэжлийн ур чадвараа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх нь чухал байна.
 
Мөнгө санхүү: Сайнгүй байна. Тиймээс санхүүгээ сайжруулахад хичээл зүтгэл гаргана. Шагнал урамшуулал, нэмэлт цалингийн хүчээр зардлаа нөхөвч илүү дутуу зүйл худалдан авахад хэцүү байна. Зөв хийгдсэн хөрөнгө оруулалт түрийвчийг тань зузааруулна.
 
Хайр дурлал, гэр бүл: Аз жаргалтайгаа учрах боломжийг битгий алдаарай. Гэрлээгүй хүмүүс ханьтайгаа учрах магадлалтай. Гэр бүлийн амьдрал аз жаргалаар бялхана. Хань болон хүүхдүүд тань бүхий л талаар тусалж дэмжихийг эрмэлзэнэ. Гэр бүлээрээ аялал зугаалганд явна.
 
Эрүүл мэнд: Усан эмчилгээ үр дүнтэйгээс гадна таныг чийрэгжүүлнэ. Хүйтний улирал айсуй цагт энэ нь чухал ач холбогдолтой. Жин нэмэхээс сэргийлж, хөдөлгөөнтэй бай.
 

ЖИНЛҮҮР - ИРЭЭДҮЙГЭЭР ӨӨДРӨГӨӨР ХАРНА

 
Ерөнхий хандлага: Хичээл зүтгэлээр дүүрэн cap. Жинлүүрийнхний идэвх сэргэж, эд ажил амьдралынхаа төлөө мэрийн зүтгэнэ. Ирээдүйгээр өөдрөгөөр харж байгаа болохоор өргөн цар хүрээтэй ажиллахыг эрмэлзэнэ. Тэд ямар ч хэцүү байдлаас гарах арга замыг олно.
 
Ажил мэргэжил: Ажил төрлөө гялалзтал хийж, хажуугаар нь хов ярих завтай байна. Харин үүнийгээ хэтрүүлэх хэрэггүй гэж зөвлөе. Албан тушаал ахихыг хүсч байгаа бол хамт олныхоо дэмжлэгийг авахын төлөө ажилла. Шинээр эхлүүлсэн ажил бүтэмжтэй урагшилж, таныг баярлуулна.
 
Мөнгө санхүү: Дээрээс өгсөн нэг бус үүрэг даалгаврын ачаар санхүүгийн хувьд хөл дээрээ баттай зогсоно. Та үндсэн цалингаас гадна шагналт цалин авна. Гэхдээ мөнгөтэй холбоотой ямар ч бичиг баримтанд гарын үсэг зурахдаа онцгой хянуур бай. Ухаалаг хөрөнгө оруулалт хийвэл мөнгөө өсгөнө.
 
Хайр дурлал, гэр бүл: Янаг амрагийн харьцаа ухаан шаардана. Хайртай хүн тань танаас элдвийг нэхэж болзошгүй. Хэрэгтэй зүйлд нь гар таталгүй авч өгөөрэй. Гэр бүлийн хүрээнд шийдэх олон асуудал гарна. Үүнд жинлүүрийнхэн түүртэхгүй. Тэд мөнгөний хүчээр бүгдийг богино хугацаанд цэгцлэнэ. Хүүхдүүд анхаарал шаардана. Тэдэндээ цаг зав гаргаарай.
 
Эрүүл мэнд: Сайн байна. Биеэ чийрэгжүүлэхэд анхаарч, усан спортоор хичээллэ. Мөн аминдэм түлхүү хэрэглэ. Сэтгэл санааны тайван байдал эрүүл мэндэд тань чухал нөлөөтэйг анхаар.
 

ХИЛЭНЦ - ХОЛИМОГ НӨЛӨӨТЭЙ CAP

 
Ерөнхий хандлага: Холимог нөлөөтэй cap. Хэн нэгэн таны урмыг хугалж байхад нөгөө нэг нь таныг баярлуулна. Тиймээс хэнтэй хэрхэн түншлэхээ сайтар нягталж байж шийдээрэй. Нэр төрөө сайжруулахыг хүсвэл буяны үйл ажиллагаанд гар бие оролц. Бусадтай аль болох илэн далангүй, чин сэтгэлээсээ харьц. Хүнд үед тусалж байсан хүмүүсийг бүү март.
 
Ажил мэргэжил: Албан ажил дээрээ даруу төлөв бай. Таны туршлага чадварт итгэн чухал ажил хариуцуулна. Түүнийг нь нэр төртэй хийж гүйцэтгээрэй.
 
Мөнгө санхүү: Сайнгүй байна. Олж байгаагаасаа ихийг зарах шаардлага гарна. Энэ нь гэр орны асуудал, үр хүүхэд, зээлийн төлбөртэй холбоотой байх бололтой. Ямар нэгэн зүйл худалдан авахын өмнө мөнгөө тооцож үзээрэй. Зарим тань садан төрлөөсөө мөнгө зээлдэж, асуудлаа шийднэ.
 
Хайр дурлал, гэр бүл: Янаг амрагийн асуудалд хянуур хандах шаардлагатай. Хайртай хүнээ насны ханиа мөн гэж үзвэл эргэлзэлгүй амьдралаа холбо. Хойш тавиад хайртай хүнээ алдана. Гэр оронд ч шийдэл хүлээсэн асуудал олон байна. Хойш тавилгүй дор дор нь шийдээрэй.
 
Эрүүл мэнд: Сайн байна. Сэтгэл санаагаа түвшин байлгаж чадвал бие ч эрүүл байна.
 

НУМ - ШИНЭ АЖИЛ ТӨЛӨВЛӨНӨ

 
Ерөнхий хандлага: Эрч хүчээ нөхөн сэргээхэд анхаарах cap. Сайтар амарч чадсан нумынхан шинэ ажил төлөвлөнө. Нэмэлт эх үүсвэрээс орлого олж, санхүүгээ бэхжүүлнэ. Олон жил нэг байгууллагад ажилласан зарим нумынхан албан тушаал дэвшиж, цалин хөлсөө нэмүүлнэ. Тэд зорилгынхоо төлөө аажим ч гэсэн итгэлтэй урагшлана.
 
Ажил мэргэжил: Ажилдаа мэрийлттэй байх нь амжилтын үндэс. Хамт олон дунд байр сууриа бэхжүүлэхийн тулд эв эеийг хичээгээрэй. Бичиг баримт бүрдүүлэхдээ анхааралтай бай.
 
Мөнгө санхүү: Орлого зарлагаас давж, нумынхан сэтгэл хангалуун байна. Гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой зардал ихсэх боловч та санаа зовохгүй, бүгдийг нь цаг тухайд нь шийднэ.
 
Хайр дурлал, гэр бүл: Гэрлээгүй хүмүүс заяаны ханьтайгаа учрах боломжтой cap. Хайртай хүнтэй хүний тухайд гэрлэх шийдвэр гаргаж болзошгүй. Гэр бүлд ахуйн шинжтэй асуудлууд давамгайлж, ханийнхаа хамтаар завгүй байна. Бие биедээ цаг зав гаргаж, романтик болзоонд яваарай.
 
Эрүүл мэнд: Хоолны нарийн дэглэм барих шаардлагатай. Мөн архи, тамхи зэрэг хорт хэрэглээ муу үр дагавартай. Эртхэн унтаж, эрүүл агаарт гарч, сайтар амарч байгаарай.
 

МАТАР - ЯЛАЛТЫН ТӨЛӨӨ ТЭМҮҮЛНЭ

 
Ерөнхий хандлага: Адал явдал, аялал, уулзалт гээд олон зүйл тохиох сонирхолтой cap. Танин мэдэх эрмэлзэл эрс нэмэгдэх болохоор ялалтын төлөө тэмүүлнэ. Хувийн амьдралын хүрээнд томоохон өөрчлөлт гарна. Та амьдралыг тань үндсээр нь өөрчлөх нэгэнтэй учирна.
 
Ажил мэргэжил: Цаг нь тулсан, яаралтай ажилтай зууралдана. Зүтгэлтэй хандвал амжилтанд ч хурдан хүрнэ. Өрсөлдөгч нар мэдээж атаархах л байх. Гэхдээ энэ нь танд хөшүүрэг болно. Албан тушаал ахихын төлөө зүтгэх цаг биш. Сайтар уншиж танилцалгүйгээр баримтанд гарын үсэг зурахаас зайлсхий.
 
Мөнгө санхүү: Санхүүгийн асуудал хурдан бөгөөд хялбар шийдэгдэнэ. Гэхдээ мөнгөний тодорхой хэсгийг хуримтлал болгон хадгалах хэрэгтэй. Хэт их мөнгөн ашиг хонжоо хөөвөл таагүй байдалд орно. Хөрөнгө оруулалт хийхдээ ялгавартай хандахгүй бол хураасан бүх мөнгөө алдахад хүрнэ.
 
Хийр дурлал, гэр бүл: Гэрлээгүй матрынхан нэг хүнд сэтгэл алдравч нөгөөх нь тоохгүй байх магадлалтай. Үүнээс болоод хямарч болзошгүй. Дэмий зовнихын оронд өөр зүйлд сатаарч мартаарай. Гэр бүлтэй хүний хувьд үйл хөдлөл, үг хэлээрээ өгөөмөр бай. Хайртай хүмүүстээ бэлэг өгч, урам хайрлаарай. Ар гэрээ тухлаг болгохын төлөө хичээн зүтгэ.
 
Эрүүл мэнд: Дундаж байна. Энэ нь ажлын ачааллын улмаас ядарсантай холбоотой. Хэрвээ хямраад байвал мэргэжлийн сэтгэлзүйчид ч очиж болох юм.
 

ХУМХ - НЭР АЛДРЫГ ОЛНО

 
Ерөнхий хандлага: Гайхалтай cap. Хумхынхан амьдралдаа орж буй өөрчлөлтийг хараад гайхашрана. Тэд багагүй аялахын зэрэгцээ шинэ хүмүүстэй танилцаж, үйл ажиллагааны шинэ чиглэлийг нээнэ. Бүтээлч салбарынхан нэр алдрыг олно. Зорилгодоо хүрэхийн тулд тооцоотой, нухацтай урагшил. Эс тэгвэл хамгийн хэрэгтэй зүйлийг хараанаасаа алдана.
 
Ажил мэргэжил: Ажлын байрны дүрэм журмыг ягштал баримтлах нь зөв. Эс тэгвэл удирдлагадаа адлагдана. Мэргэжлийн чадвараа сайжруулж, гүйцэтгэл сайтай байна. Шинэ мэргэжил мэдлэг эзэмшихэд ээлтэй. Байр сууриа бэхжүүлэх боломж гарна, алдалгүй ашигла.
 
Мөнгө санхүү: Санхүүгийн байдлаа сайжруулах зам мөр нээлттэй байна. Хамгийн гол нь мэдрэмжтэй, хурдтай ажилла. Санаснаар болохгүй байлаа ч сэтгэлээр унах хэрэггүй, мөнгөтэй болох өөр арга замыг давхар эрэлхийл. Аз сорих нь алдагдалд хүргэнэ. Мөнгөө өсгөх гэж байгаа бол сайтар тооцоол.
 
Xaйp дурлал, гэр бүл: Учир зүйгээ олж чадахгүй байгаа бол одоо шийдмэг алхам хийж, янагийн явдлаа нэг мөр цэгцэл. Элдэв хов жив, дэл сул үгээр хайртыгаа битгий дүгнэ. Гэрлэгсдийн хувьд гэртээ болж байгаа бүхнийг бусдад битгий ярь. Танайд өөрийн гэсэн нууц, орон зай байх ёстой.
 
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ цусны даралтаа хянаж байгаарай. Дархлаа сулрах, зүрх судасны системийн өвчин тусах хандлага байна. Хоолны дэглэм баримталбал тустай.
 

ЗАГАС - ТУУШТАЙ АЖИЛЛАХ CAP

 
Ерөнхий хандлага: Сэтгэл санааны байдал үйл явдлын урсгалыг тодорхойлж, амьдралд суурь өөрчлөлт авчирна. Тууштай ажиллах cap. Хэзээ ч биелэшгүй зүйлийг мөрөөдөж цагаа үрэхээ болиорой. Нэр хүндээ дээшлүүлэхийн тулд илүү нээлттэй байх хэрэгтэй болно. Хувийн бизнесээ эхлүүлэх, шинэ гэрээ хэлцэл байгуулахад сайн cap.
 
Ажил мэргэжил: Дутуу хийсэн ажлаа нэгдүгээрт тавьж. дуусгахад анхаар. Харин үүний дараа шинэ ажил төслийг эхлүүлж болно. Төлөвлөгөө, дэс дараатай ажиллахгүй бол алдаа гаргана. Ажлаасаа мөнгөн ашиг олоод зогсохгүй сэтгэлийн таашаалыг ч эдэлнэ. Дарга, хамт ажиллагсадтай чухал асуудал дээр санал зөрж болзошгүй. Эерэг байвал асуудал шийдэгдэнэ.
 
Мөнгө санхүү: Санхүүгээ бэхжүүлэхийн тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөнө. Ажлыг их бага гэж голохгүй хийх юм бол орлогоо нэмэгдүүлж чадна. Мөнгөний асуудалд хянуур байж, хэрэгцээтэй зүйлдээ л мөнгөө зар. Харин дотны хүмүүсээсээ мөнгө харамлаж болохгүй шүү.
 
Хайр дурлал, гэр бүл: Өөрчлөлт орох cap. Хэрвээ та амьдралаа холбох хүнийг хайж байсан бол энэ сард түүнтэйгээ учирна. Зарим шууд гэрлэх шийдвэр гаргана. Гэр бүлдээ цаг заваа зориул. Эс тэгвэл хэрүүл гомдол тасрахгүй шүү. Ахуйн шинжтэй асуудлыг ханийнхаа хамтаар шийдвэрлэнэ.
 
Эрүүл мэнд: Эрүүл агаарт байнга гарч байвал сайн. Ойн цэвэр агаар уушги цэвэрлэж, ханиад томуунаас хамгаална. Эрүүл мэнддээ хайнга хандаж болохгүй шүү. Өвдөх шинж илэрвэл яаралтай арга хэмжээ аваарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Агаарын бохирдлыг яаж бууруулах вэ?

Нийт санал өгсөн: 3