8o
Улаанбаатар хот
mobile menu

Давхар дээлтэй Ж.Батбаясгалан НИТХ-ын даргад зүтгэж эхэлжээ

2017-09-10 11:20:00

-НИТХ-ын даргын суудал тийм үнэтэй суудал уу-

Засгийн газрын хувь заяа хэрхэх  нь шийдэгдээгүй байхад бас нэг хэсэг нөхөд НИТХ-ын хурлын даргын суудалд санаархаж өөр хоорондоо эвдрэлцээд эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн пүрэв гарагт НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаа өгнө хэмээн мэдэгдснээс хойш тус суудлын төлөөх чимээгүй дайн эхэлсэн юм. Угтаа бол хурлын даргад санаархаж буй эрхмүүд  Ц.Сандуйг огцоруулах бичигт гарын үсэг зурсан 16 гишүүний нэг хэсэг нь. Ямартай ч өнгөрсөн хоногуудад  хэвлэл мэдээллийн хэрэгслээр “дараагийн НИТХ-ын дарга хэн бэ”  гэх сүржин нэртэй нийтлэлүүд гарч суудалд санаархагсад өөрсдийгөө гоё сайхан үгээр бичүүлж олонд түгээлгэсэн.

Тус албан тушаал дээр одоогоор НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан,  Б.Сүхбаатар нар нэлээд ширүүхэн үзэлцэж байгаа багаад тэдэнд бас нэгэн шавар хаах хүн гараад иржээ. Энэ эрхэм нь бидний сайн мэдэх УИХ-ын гишүүн асан Бадамжунайгийн туслахаар ажиллаж байсан Ж.Батбаясгалан гэх залуу.Энэ залуу МАН-д гавьтайхан гавьяа байгуулаагүй ч өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа шууд л ногоон гэрлээр  Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч даргаар томилогдсон нь МАН-ын хүмүүсийн гайхшралыг төрүүлж байсан. Мэдээж түүнийг  энэ том  албан тушаалд очиход  хамгийн их дэмжлэг үзүүлж найдвартай ар тал нь болж байсан хүн нь Бадамжунай. Ямартай ч Ж.Батбаясгалан дээрх албан тушаалаас гадна НИТХ-ын төлөөлөгч учраас ийнхүү НИТХ-ын даргад санаархаж буй нь энэ юм. Тэгвэл Бадамжунайд Ж.Батбаясгалангийн дээрх албан тушаал болон сонгуульт ажлууд бага санагдаж өөрийн туслахаар ажиллаж байсан Ж.Батбаясгаланг одоо бүр НИТХ-ын даргад зүтгүүлэхээр болсон нь энэ аж. Мэдээж Бадамжунайгийн гар хэр хол хүрдэг гэдгийг Монголчууд бид өнгөрсөн хугацаанд олонтаа харсан. Учир нь түүний оролцоогүй тендер, албан тушаал гээд байхгүй зүйл байхгүй. Тэгвэл тэрбээр удахгүй өөрөө улстөрийн гадна үлдэх цаг нь  ирсэн учраас ийнхүү гарын хүн болж бэлтгэсэн Ж.Батбаясгалангаа НИТХ-ын даргад лоббийдож эхэллээ. Ямартай ч Бадамжунай  НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг зүтгүүлэхийн тулд торох зүйлгүйгээр  С.Амарсайхан, Б.Сүхбаатар хоёрыг хол хаяна гэдгийг намын нөхөд нь ил цагаан ярьж явна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
нийслэлийн иргэн
Бас л нөгөө луйварчин газрын наймаачдын гар хөл Бадамжунай ноёнтны гар хөл дөө
2017/09/11 202.131.231.50
MGL
Birdiin nudend dalai haram gj unen yum daa. Badamjunai MONGOL ner moen uuu Tangad khun moen bn. Tangaduud moekhooguig oegloo bur sanuuliya
2017/09/10 202.179.27.68
БАДАМЖУНАЙГ АЛААЧ
БАДАМЖУНАЙ ЭНЭ НАМЫН ЯСЫГ НЬ БАРЬЖ БАЙЖ САЛАХ ХУН ЭЛБЭГЭЭГ ЕРЕНХИЙЛЕГЧЕЕР АЖИЛЛАЖ БАЙХ УЕД ШОРОНД СУУЖ БАЙХ ЕСТОЙ ХУН АТАЛ АРЫХ НЬ ЕРЕЕНД НЬ ХЭВТЭЖ БАЙСААН ГЭЖ.....
2017/09/10 66.181.190.24
Жэк
Бадамжунай бол Монголын төрд шургалсан харь цусны хувалз юм шүү. Бадамжунайг Архангайн хүн гэдэг боловч Тангад гаралтай хүн гэж нутгийнх нь хүмүүс ярьдаг юм билээ .
2017/09/10 103.229.120.38