8o
Улаанбаатар хот
mobile menu

Ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрт бичигджээ

2017-09-10 12:15:00

Ходоодны хорт хавдар нь дэлхий нийтэд зонхилон тохиолдож буй хавдрын тавдугаарт эрэмблэгдэж буй бөгөөд 2012 онд гэхэд л 952 мянган хүн шинээр оношлогджээ. Тэгвэл Дэлхийн хавдар судлалын сан олон улсын байгууллагаас 2012 онд гаргасан мэдээллээр ходоодны хорт хавдраар Солонгос улс тэргүүлж, Монгол Улс удаалжээ. 

Ходоодны хорт хавдар нь насанд хүрэгсдийн хувьд илүү түгээмэл бөгөөд эрэгтэйчүүдийн өвчлөл эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин их байдаг аж. Хеликобактери пилориор үүсгэгдсэн ходоодны шарх нь ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Утсан, даршилсан, давсалсан хоол хүнс их хэрэглэх, архи, тамхины хэрэглээ ч бас нэг шалтгаан нь болдог.

БНСУ-д 100 мянган хүн амд ходоодны хорт хавдрын тохиолдол 62.3 байгаа нь бусад улс орноос их байгаа бөгөөд хоёрдугаарт манай улс 47.4 гэсэн үзүүлэлтээр бичигджээ. Ходоодны хорт хавдрын 71 орчим хувь нь буурай хөгжилтэй орнуудад тохиолдож байгаа бөгөөд Ази, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад ихэнх тохиолдол бүртгэгдэж, Африк, Хойд Америкт энэ үзүүлэлт хамгийн бага байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл