УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 12.15 цагт эхэлсэн.Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын гишүүд хуралдаанаа орхиж гарлаа. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар хуралдааныг орхиж гарсан юм. Учир нь байнгын хорооны хурал эхэлмэгц МАН-ын гишүүдийн зүгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардаж, завсарлага авах санал гаргасан ч хурал даргалагч тус саналыг хүлээн авсангүй. Иймд тэд хуралыг орхин гарсан байна.