8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ Засгийн газар хуулийн хугацаандаа байгуулагдаж амжих уу

2017-09-11 09:16:00

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн 7 хоногт огцорлоо. Огцрох шалтгаан, үндэслэлийг энэ зунжин ярьсан учир дурдах нь илүүц болов уу. Засгийн газрын тухай хуулийн дагуу Засгийн газар огцорсноос хойш 30 хоногийн дотор УИХ-аар шинэ бүтцийг хэлэлцэж, батламжлах ёстой. Харин намын дүрмээр бол Удирдах зөвлөл дээр сайд нарын нэрийг тогтож, улмаар бүлгийн хурал дээр гишүүдийн олонхи дэмжиж байж чуулганы хуралдаанд ордог.  Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газар энэ сарын 7-ны өдөр огцорсон. Огцроод өнөөдрийн байдлаар 4 хонож байна. Үндсэндээ 26 хоногийн дараа дараагийн Засгийн газар байгуулагдсан байх ёстой. Засаг огцорсон цагаас хойш дараагийн Засгийн газрын “хар” зургийг улстөрийн хүрээнийхэн өөр өөрийнхөө зурж эхэлсэн сурагтай. Мөн шинэ Засгийн газар, түүний харьяа яамд, агентлаг, тамгын газарт хөдөлгөөн орж нэг хэсэгтээ л сандал ширээний асуудал урган гарч ирнэ. Энэ болгонд улсын ажил цалгарладана. Намар өвлийн бэлтгэл ажил, хадлан, ургац хураалт гээд хийх ажилтай ихтэй энэ цаг үед Засгийн газрыг аль болох хурдан байгуулах хэрэгтэй.  

 Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газар энэ сарын 7-ны өдөр огцорсон. Огцроод өнөөдрийн байдлаар 4 хонож байна. Үндсэндээ 26 хоногийн дараа дараагийн Засгийн газар байгуулагдсан байх ёстой.  

Гэхдээ тийм амар дараагийн Засгийн газар бүрэлдэхгүй бололтой. Учир нь шинэ Засгийн газрын бүтэц МАН-ын шинэ даргын томилгооноос ихээхэн шалтгаалах юм байна. Хатуухан хэлэхэд МАН-ын шинэ дарга дараагийн Засгийн газрын хувь заяаг шийдэх үү. МАН Их хурлаа энэ сард багтаж зарлан хуралдуулах шаардлагатай. Гэхдээ Их хурлын товоо 45 хоногийн өмнө зарласан байхаар намын дүрэмд заажээ. Үүнээс харахад дараагийн Засгийн газар байгуулах хоног, намын Их хурал хуралдуулах хоёрын хооронд цаг хугацааны зөрүү гарч байна. Товчхондоо МАН Их хурлынхаа бэлтгэлийг маш богино хугацаанд хангаж шинэ засгийн газрыг бүрдүүлэх учиртай 30 хоногтоо Их хурлаа хийж амжих уу. Эсвэл Шинэ Засгийн газар хуулийн хугацаандаа байгуулагдаж амжих уу 

Товчхондоо МАН Их хурлынхаа бэлтгэлийг маш богино хугацаанд хангаж шинэ засгийн газрыг бүрдүүлэх учиртай 30 хоногтоо Их хурлаа хийж амжих уу.

Энэ удаагийн шинээр байгуулагдах Засгийн газрыг чадвартай хүмүүсээр бүрдүүлэхгүй бол өмнөх засгийн газрын араас орох вий. Нэг ёсондоо олон нийтэд сайн үнэлгээтэй, улсын ажлыг цалгардуулахгүйгээр ажиллах хүмүүсээр багаа бүрдүүлэх нь чухал. Тэгэхгүй бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын амссан хатуухан “хувь тавилан”-тай нүүр тулахгүй гэх баталгаа үгүй. Гэхдээ шинэ Засгийн газар ямар бүтэцтэй байгуулагдах нь МАН-ын Бага хурал, Их хурлаас гарах үр дүнгээс хамгийн их хамаарна.

Д.Болор.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ваву
Хуухэн хучинддэг УИХ гишуунтэй,Хуулиа хучинддэг ШУУХ-н засаглалтай,Терее хучинддэг МАНАН-н булэглэлтэй,Тесвее хучинддэг НАМ-н даргатай манай монгол улсаа гэж.....
2017/09/13 112.72.11.124
зочин
Би сайд болно гэж хоорондоо хэрэлдэж хов хутгасаар байгаад хугацаандахаа амжихгүй байх магадлалтай.
2017/09/11 202.9.40.78
Zochin
Ажил цалгардуулахгүй , ажлаа шаардлын түвшинд хийдэг хүн их цөөрсөн байна. Ажилд чин сэтгэлээсээ зүтгэдэг хүн бараг олдохгүй дээ . Өмнөх үеийн боловсон хүчнүүдийг сайн судалж, ухвал яахийн гэхээс..
2017/09/11 202.70.34.244
zochin
ER. said, ZG n gichuud songono gedeg hkuuliin daguu bol zugeer l zasgaa ogtsruulaad l orond ni eersdee orood suudag baij bolokhgyi .
2017/09/11 66.181.185.118
asa
nuguu erdenebat enhbold 2 saad hiihgui bol hugatsaandaa boloh blgu de
2017/09/11 202.131.248.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment