8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд солонгосын Элчин сайдыг албадан гаргана

2017-09-11 09:42:10

Мексикийн Засгийн газар  Хойд Солонгосын Элчин сайд ноён Ким Хуонг Жилийг улсаасаа 72 цагийн дотор гарахыг шаардсан байна. Өнгөрсөн пүрэв гаригт гарсан Холбооны албан ёсны сэтгүүлд “Ерөнхийлөгч Энрике Пена Нето НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс Хойд солонгостой холбоотой гаргасан шийдвэрийг харьяалагдах Төрийн байгууллагууддаа хэрэгжүүлэх захирамжийг өгсөн тухай нийтлэгджээ. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Хойд солонгост цөмийн зэвсэг, баллистик пуужин сайжруулах алхмыг хориглосон шийдвэр гаргасан ба энэ үйл ажиллагаатай холбогдсон хувь хүн эсвэл байгууллагуудад арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэнийг нарийн бичгийн дарга онцолжээ.

Олон улсын энэ байгууллагын дүрмийн дагуу гаргасан энэ шийдвэр тогтоолыг нь түүний гишүүн бүх орнууд болон Мексик улс заавал биелүүлэх ёстой байна. Хойд Солонгос сүүлийн хэдэн саруудад олон улсад дагаж мөрдөгдөх хууль болон НҮБ-ын. Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг удаа дараалан холын тусгалтай пуужин хөөргөх болон цөмийн зэвсгийн туршилт хийж зөрчсөөр байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment